Дэлхийн 00-ын холбоо” 2001 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр анх байгуулагдсан бөгөөд байгуулагдсанаас хойш жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн 00-ын өдөр” хэмээн тэмдэгдэж ирсэн ажээ. Энэ өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд боллоо. Хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, НЭМХ-ийн Орчны эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Уранцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ө.Ганчимэг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Дэлхийн дээр өнөөдөр 2.5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч буйгаас 1.1 тэрбум нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо байна. Ингэж ил задгай бие засах нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд сөрөг нөлөөтэй төдийгүй ийм орнуудын 0-5 хүртлэх хүүхдийн нас баралт хамгийн өндөр байдаг аж.
Өндөр хөгжилтэй ихэнх орон энэхүү тэмдэглэлт өдрөөр ариун цэврийн байгууламжийн дутагдалтай байдалд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулах, улс орныхоо хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудалд анхаарлаа хандуулдаг байна. Өнгөрсөн жил дэлхийн 00-ийн өдрийг “Хүүхдэд ээлтэй 00” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Ил задгай бие засах нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин болон нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс гадна хувь хүний аюулгүй байдал болон эрхэм чанарыг алдагдуулдаг билээ.
Дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь бие засах газаргүй байгаа ба үүний улмаас охид бүсгүйчүүдийн хувийн нууц алдагдаж ичгүүртэй байдалд орох улмаар хүчирхийлэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс энэ жилийг “Тэнцвэрт байдал ба Эрхэм чанар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна. Мөн “Бид хүлээж чадахгүй” уриа нь ялангуяа нийгмийн эмзэг бүлэг болох охид эмэгтэйчүүдийн ил задгай бие засах явдлыг яаралтай эцэслэн шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна гэсэн санааг дэлхий нийтэд ойлгуулах зорилготой ажээ.
Манай улсын нийт хүн амын 65 хувь нь, нийслэлийн хүн амын 63 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байгаа аж. НЭМГ-аас 2011 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хүн амын 63 хувь нь гэр хороололд амьдарч тэдгээрийн 85- 89 хувь нь стандартын шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон ашигладаг. Тодруулбал, нийслэлд 200 мянга гаруй хөрс бохирдуулагч, өвчин үүсгэгч, бохир нүхэн жорлон болон бохир усны цооногтой хоногт 583,2 мянган/ л шингэн хаягдал ялгаруудаг болох нь тогтоогдсон байна. Эдгээрээс үүдэн хөрс, орчны бохирдол дээд цэгтээ хүрч байгаа бөгөөд айл өрх бүр жорлон, бохир усны цооногоо сайжруулах шаардлагатай /био 00 ашиглах/ байгаа ч иргэд энэ асуудалд төдийлөн ач холбогдол өгдөггүй хэмээн албаныхан мэдээлж байна.