card

АЛСЫН ХАРАА:

Бүх түвшний харилцагчдын үнэ цэнэтэй нийлүүлэгч байж, салбартаа хөгжлийг тодорхойлогч, тэргүүлэгч компани болно.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Бид олон улсын чанар стандартад нийцсэн дэвшилтэт бараа бүтээгдэхүүн, техник технологи, шийдлийг Монгол Улсад нэвтрүүлж, хөгжлийг түгээнэ.

 

 

        

 

        

  

ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Шударга, ёс зүйтэй байна: Бид бусдын итгэлийг дааж, аливаа асуудалд үнэнч шударга, ноён нуруутай хандана

  • Харилцагчаа дээдлэх: Хэрэглэгч, харилцагчиддаа дээд зэргийн хүндэтгэл үзүүлж, мэргэжлийн түвшинд үйлчилнэ.

  • Сэтгэл ханамжтай, багаар ажиллах: Эрхэм зорилгодоо хүрэхийн тулд бие биенээ дэмжиж, сэтгэл дүүрэн ажиллах орчныг бүрдүүлэн, бүтээлчээр хамтран ажиллана.

  • Урт хугацаат үр өгөөжийг бий болгох: Бизнесээ тогтвортой хөгжүүлснээр бид харилцагчид, ажилтнууд, эх орондоо урт хугацаат үр өгөөжийг бий болгоно.

  • Шилдэг стандартыг баримтлах: Бизнесийн үйл ажиллагааны шат дамжлага бүрт шилдэг стандартыг баримталж, үзүүлж буй үйлчилгээ, борлуулж буй бүтээгдэхүүнийг чанарын найдвартай өндөр түвшинд барина.