

Мөнхийн хүндлэл ХХК 18 жилийн туршлагатай, эко жорлонгийн ууган компани юм.
Бид төрөл бүрийн зөөврийн био жорлон, душ, бохирын септик систем, угаалтуур, шээлтүүр, бүхээг, бохирын үнэр дарагч, задлагч бодисын дэлхийд танигдсан томоохон үйлдвэрлэгчдийн Монгол Улс дахь албан ёсны нийлүүлэгч компани бөгөөд “Нэг цэгийн үйлчилгээ" үзүүлэх зарчмыг баримтлан ажилладаг.
Бид Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, бат бөх, эдэлгээ даах, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс зах зээлд шууд нийлүүлдэг юм.
Бид модон жорлонгийн суултуурыг 2008 онд, сэндвичэн жорлон, өвлийн био жорлонг 2021 онд, модон жорлонгийн шээлтүүрийг 2023 онд, бохирын үнэр дарагч, задлагч бодисыг 2024 онд тус тус үйлдвэрлэж патент авсан бөгөөд одоог хүртэл зах зээлд нийлүүлж байна.
Бид худалдаа эрхлэхээс гадна био жорлон, усанд орох өрөө, шээлтүүр, угаалтуур, хогны савуудыг барилга, уул уурхайн компаниудад, Монгол Улсад суугаа зарим ЭСЯ-дад, зам барилгын компани, аж ахуйн нэгж, албан байгууллагад, “Playtime” хөгжмийн наадам, хурдан морины уралдаан, уяачдын наадам, авторали, марафон гүйлт, урлаг, соёл болон спортын арга хэмжээнүүдэд түрээслүүлж, тэдгээрийн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа болно.