Тайвань Улсад угаалгын газар ажиллуулдаг хөгшин хосууд хувцас загварын ертөнцөд хүч түрэн орж иржээ. 83 настай Ван Жи болон 84 настай Сью И нарын ач хүүхдүүд нь тэдний өмнөөс цахим хуудас нээн, эмээ өвөөгөө хуучны хаяагдсан хувцаснуудыг ашиглан загварлаг хувцаслаж байна.
Эхэндээ нөхөр Ван Жи зөвшөөрөн позе аван зургаа авхуулж эхэлжээ. Харин түүний эхнэр болох Сью И энэ санааг эсэргүүцэн зургаа авхуулахыг хүсээгүй гэнэ. Учир нь энэ нь түүнд муухай, онцгүй санагдсан аж. Гэвч эцэст нь тэрбээр зөвшөөрч хосууд хамтдаа зургаа авхуулах болжээ. Тэд хөршдөө “Ач хүүхдүүд хүчээр үүнийг хийлгэдэг” хэмээжээ.


















