ЗӨӨВРИЙН Био00-УУДЫГ ӨВӨЛ ХЭРЭГЛЭЖ БОЛДОГ

Зөөврийн био00-ууд ариун цэврийн өрөө хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж хэрэглэж болдогоороо онцлог юм. Энэхүү био00 цэвэр бохир ус, цахилгааны холболт шаардахгүй, доор нь нүх ухах шаардлагагүй болно.

Био00-д бохирын үнэр дарагч, задлагч бодис хэрэглэдэг тул бохир үнэртэхгүй, ялаа шумуул цуглардаггүй. Бохир задлагч бодис дотроо ариутгалын бодис агууладаг тул био00-д нян үрждэггүй бөгөөд бага хэмжээний ариутгалын бодис үнэртдэг. 

Био00-ийг өвөл хэрэглэх тохиолдолд хөлдсөн бохирын савыг шинэ бохирын саваар сольж хэрэглэдэг. Манай компани био00-ийн цэвэрлэгээ, ариутгал, бохир соролт, засвар үйлчилгээ, био00-ийн худалдаа, түрээсийн үйлчилгээг үзүүлдэг болно.