БИДНИЙ ТУХАЙ
“Мөнхийн хүндлэл” ХХК 14 жилийн туршлагатай, эко нойлийн ууган компани юм.
Бид зөөврийн төрөл бүрийн био нойл, зөөврийн усанд орох өрөө, шээлтүүр, угаалтуур, бохир задлагч бодисын дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн албан ёсны нийлүүлэгч компани бөгөөд "Үйлчлүүлэгчид цогц үйлчилгээ" зарчмыг баримтлан ажилладаг.
Бид Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, бат бөх, эдэлгээ даах чанар бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс зах зээлд шууд нийлүүлдэг юм.
Бид бараа бүтээгдэхүүндээ чанарын баталгаа өгч, тэдгээрийн сэлбэг, хэрэгслийн нийлүүлэлт, засвар үйлчилгээнд анхаарал тавин ажилладаг.
Бид "модон нойлийн суултуур"-ыг 2008 онд зохион бүтээж, худалдаанд гаргаж, 2019 онд сендвичен нойлийн кабин, өвлийн сендвичен био00, 2020 онд том оворын төмрөн хогны сав, 2021 онд зөөврийн шээлтүүрийг зохион бүтээж, худалдаанд гаргасан.
Бид био00-ийн худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлхээс гадна био нойл, усанд орох өрөөний түрээсийн үйлчилгээ, био00-ын цэвэрлэгээ, ариутгал болон бохир сорох үйлчилгээг үзүүлдэг болно.