Түр хүлээнэ үү
ЦАГ, ХҮЧ ЗАРАХГҮЙГЭЭР ХЭРХЭН ГЭР ОРНОО ЦЭВЭРХЭН БАЙЛГАХ ВЭ?
Гал тогоо, угаалгын өрөө болгонд цэвэрлэгээний бодис, алчуур, хогны шүүр байрлуулаарай: Гал тогоо болон угаалгын өрөө болгонд нэг, нэг ариутгалын бодис, угаалгын порлон, хогны шүүр, алчуур тавьж байгаарай. Бохирдсон хэсэг болон ойролцоох өрөөг хурдан шуурхай цэвэрлэхэд Танд маш их дөхөм болно.
- 2019-12-11
- 1553 уншсан
- 1 минут уншина
1. Гал тогоо, угаалгын өрөө болгонд цэвэрлэгээний бодис, алчуур, хогны шүүр байрлуулаарай: Гал тогоо болон угаалгын өрөө болгонд нэг, нэг ариутгалын бодис, угаалгын порлон, хогны шүүр, алчуур тавьж байгаарай. Бохирдсон хэсэг болон ойролцоох өрөөг хурдан шуурхай цэвэрлэхэд Танд маш их дөхөм болно.
2. Өдөр болгон гэртээ 10-15 минутны цэвэрлэгээ хийж заншаарай: Цаг алтаар хэмжигдсэн, байнгын машины түгжрээ, стресстэй энэ нийгэмд урьд өмнө шиг ажлаасаа гэртээ ирээд гэр орноо өдөр бүр цэвэрлэдэг байсан нь одоо бараг бүтэхгүй зүйл болсон. Гэхдээ Та гэрийнхээ аль нэг хэсэгт өдөр болгон 10-15 минутны цэвэрлэгээ хийж заншаарай. Нэг өдөр Та угаалгын өрөөний хог шүүрдэж болно, дараагийн өдөр өөр өрөөний тоос арчиж болно, хоёр хоногийн дараа Та үүдний өрөөний шүүгээг цэгцэлж болно... Энэ нь Таныг ядраахгүй, цагийг тань үрэхгүй, гэрийн чинь нэг хэсэг байнга цэвэрлэгдэж байх болно.
3. Нэвт харагддаг пластик контейнерт хувцас хунар, эд зүйлсээ хадгалах: Нэвт харагдах пластик контейнеруудад хувцас, гутлаа хадгалахад маш тохиромжтой. Пластик контейнерт хувцасаа улирал, төрөл, тухайн эзнээр нь ангилж хадгалах нь зүйтэй. Холилдсон олон хувцаснуудаас контейнэрт хийсэн хувцаснууд хамаагүй эмх замбараатай, Таны цаг, стрессийг тань хэмнэх болно.
4. Ойрд хэрэглэхгүй зүйлээ далд хийх: Жилд ганц, хоёр удаа хэрэглэдэг эд хогшлоо дээр байрлах тавиуруудад хадгалаарай. Дараа нь улирлын чанартай хувцас хунаруудаа хураа. Харин өдөр тутмын хэрэглээний зүйлсийг гарт ойр тавь. Ингэснээр Таны цаг хэмнэгдэхээс гадна хэрэглэгдэхгүй байгаа зүйлүүд хиртэж, муудахгүй болно.
5. Үүдэндээ нэмж ханын өлгүүр бүү нэм: Ханын өлгүүр – маш эвтэйхэн эд. Үүдний өлгүүр хэдий чинээ их байна хүн төдий чинээ хувцасаа өлгөх хандлага их байдаг. Удалгүй шкафанд байх ёстой хувцас, цүнх өлгүүр рүү бөөгнөрч эхэлдэг шүү. Иймд үүдэнд өлгүүр зайлшгүй шаардлагагүй бол шинээр өлгүүр хадах хэрэггүй. Ийм төрлийн өлгүүр нь эмх замбараагүй байдал үүсгэх эх үүсвэр гэдгийг бүү мартаарай.
6. Эмх цэгц гэдгийг ариун цэвэр гэж ойлгох: Эмх цэгцтэй байх цэвэрхэн байх гэдэг цугтаа явах зүйл гэдгийг ойлгож ав. Шалаа угаасан мөртлөө өрөөгөөр дүүрэн таны хувцас хэвтэх, эсвэл сав суулгаа угаасан мөртлөө хатаг гээд тавиур дээр замбараагүй тавьсан байх нь Та ариун цэврийг сахисан хэдий ч эмх цэгцэд оруулж чадсангүй. Иймд эд зүйлсийг өөр өөрсдийн байранд нь тавьж байхыг зөвлөж байна. Тэгвэл Таны гэр зөвхөн цэвэрхэн биш бас эмх цэгцтэй байх болно.
7. Нэг төрлийн эсвэл хоорондоо авцалдахгүй гоёл чимэглэл: Бид гэрээ чимэглэх ажлыг сэтгэлийн хөөрлөөр хийдэг. Танд таалагдсан эсвэл найз нар бэлэглэсэн, эсвэл аяллаас дурсгал болгон авчирсан дурсгалын зүйлээ өрж тавьсан байгаа юу? Энэхүү эрээвэр хураавар зүйлс хоорондоо огтоос авцалдахгүй Таны өрөөг захын лангуу шиг болгоно. Иймд гэртээ нэг хэв загвар бүхий чимэглэлийг тусгайлан сонгож авахыг зөвлөж байна. Бусад зохицохгүй байгаа зүйлсийг цааш далд хураа. Таныг дурсгалт зүйлсээсээ сал гэхгүй, үе үе зохицох дурсгалт зүйлсээрээ гэрээ чимэх бүрэн боломжтой шүү.