ӨӨДРӨГ ҮЗЭЛ БОДОЛ - АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР

Хүний эерэг бодол хүнд сайхан зүйлийг авчирч чаддаг бол хүний сөрөг муу бодол аливаа муу муухай бүхнийг авчирч чаддаг нь бас л үнэн. Сайныг бодоод байвал биелээд мууг бодоод байвал биелэхгүй гэсэн юм байж болохгүй шүү дээ. Хүн ямар бодолтой байхаас шалтгаалж тухайн хүнээс эерэг сөрөг гэсэн 2 энергийн хүч байнга цацардаг агаад цацарсан энерги нь тухайн бодлоос хамаарч эерэг сөрөг үр дагаврыг бий болгох чадвартай.

Итгэхэд бэрх байгаа биз гэвч энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Өнгөрсөн амьдралаа Та нэг эргээд бодоод үздээ... Магадгүй Та чухал шалгалтан дээр тааруу дүн авсан байж магад учир нь Та тэр шалгалтаа өгөхийнхөө өмнө уг шалгалт ямар хүнд хэцүү, бараг сайн хийх боломжгүй гэдгийг хэн нэгнээс сонссод Та өөрийгөө бусдын адил сайн хийж чадахгүй мэтээр бодсон байж болох юм.

Та юу бодсон түүнээсээ шалтгаалаад үр дагавар нь тэгж л гарч ирнэ. Магадгүй Та тэр шалгалтанд би хангалттай дээд оноог нь авч чаднаа гэж бодож орсон бол сайн оноо авах нь гарцаагүй байх байсан юм билүү....

Манай өвөг дээдэс “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” хэмээн үр хүүхэддээ сургасаар ирсэн. Тиймээ үнэхээр өөдрөг сайхан бодол Таньд аз жаргал болон өөртөө итгэх итгэлийг авчирч чадна. Та “Амьдрал минь аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байна” гээд нэг хэлээд үздээ. Сайхан сонсогдож байгаа биз? Хэрэв Та өдөр бүхэн үүнийг өөртөө хэлж, энэ нь дадал болж чадвал өдөр бүхэн Таны хувьд баяр баясгалан, амьдралын эрч хүчийн ундрага болно. За ингээд таньд амжилт хүсье!