00-ыг хэрхэн цэвэрлэх вэ? 00-ыг цоо шинэ мэт болтол нь цэвэрлэж, удаан хугацаанд цэвэрхэн байлгах 5 арга байдаг.
1. Зориулалтын бээлийн өмсөж цэвэрлэгээ хийх: 00-ын гадна тал, таг болон суултуурыг арчиж цэвэрлэхдээ зориулалтын бээлий заавал өмсөх ёстой шүү. Зориулалтын бээлийн өсвөл суултуураас элдэв бохир биенд наалдах эсвэл халдвар авахгүй байх ба элдэв асуудалд санаа зовохгүй суултуурыг цэвэрлэх болно.
2. 00-ын дотор талыг цэвэрлэх: Ямар ч хамаагүй ахуйн цэвэрлэх бодис, хүнсний сода эсвэл 00-ын цэвэрлэгч шингэнийг 00 руу хийж хэсэг хугацаанд байлгана. Хэсэг хугацааны дараа 00-ын сойзоор шинэ болтол нь өнгөлж арчина.
3. 00-ын гадна талыг цэвэрлэх: Цэвэрлэгч шингэнийг 00-ын гадна хэсгүүдээр түрхэж, хэсэг хугацааны дараа ариун цэврийн цаас эсвэл порлоноор арчиж авна.
4. Бөмбөлөг ашиглах: Бөмбөлгийг 00-ын суултуурын хажууд, дотор талд байрлуулах нь жорлонгийн бочки дотор хийснээс илүү үр дүнтэй байдаг.
5. Цэвэрхэн байлгах: 1:1 хэмжээтэй цагаан цууг устай хольж, үүнийг цацлага болгон өдөр бүр 00-ын гадна болон дотор тал руу цацна. Ингэснээр 00 үргэлж цэвэрхэн байна.