ЯМАР Ч ГЭМ ХОРГҮЙ САНАГДАХ БОЛОВЧ ДАРУЙ САЛАХ ЁСТОЙ 11 ЗУРШИЛ

Шүршүүрт орсны дараа бие угаагч порлоноо угаалгын чийгтэй өрөөнд өлгөнө, юу ч бодохгүй дезодорант цацна. Гэмгүй гэмээр эдгээр зуршлууд бидний эрүүл мэндэд хор хохирол учруулах ажээ. Ариун цэврийн ямар дэглэм харахад гэмгүй ч гэлээ эрүүл мэндэд аюул болж байдгийг мэдэж авцгаая.

Ванны үнэртэй бөмбөлгийг тогтмол хэрэглэх

Энэ анхилуун үнэртэй бөмбөлгийн орцод маш хортой бодис болох  үнэртүүлэгч агуулагдсан байдаг. Үнэртүүлэгч бодисын 95%-ийг нефтээс гаргасан химийн найрлага эзэлдэг бөгөөд энэ нь дааврын ялгаруулалтад сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ялангуяа ацетальдегид агуулсан бол маш болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь энэ бодис нь амьсгал болон мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг, мөн бөөрний үйл ажиллагааг доголдуулдаг байна.

Дотуур хувцсандаа үнэртэй ус цацах

Бэлэг эрхтэн орчмын арьс цочрох нь арьсны тууралтын шинж тэмдгээр илэрнэ. Тууралт гарах нь олон шалтгаантай байж болох юм. Ихэвчлэн угаалгын нунтаг эсвэл синтетик материалаас үүдэлтэй. Мөн үнэртэй ус ч нөлөөлдөг талтай. Дотуур хувцсандаа үнэртэй ус цацахгүй байхыг эмч нар анхааруулж байна.
 

Чийгшүүлэгч тос эсвэл маскны хэрэглээг хэтрүүлэх

Чийгшүүлэгч тосны хэрэглээг арьсны нүх бөглөрөх, нүүрний арьс хэтэрхий гялалзах, батга гарах (урьд өмнө нь эдгээр шинж тэмдэг илэрдэггүй байсан тохиолдолд). Хэрвээ чийгшүүлэгч тосны хэрэглээг хэтрүүлбэл арьсны өөрийгөө чийгшүүлэх механизм буурч хурдан хөгшрөхөд хүрнэ. Хэрвээ арьс хэтэрхий хуурай бол чийгшүүлэгч тосыг өглөө нэг, орой нэг түрхэх хэрэгтэй. Бусад тохиолдолд өдөрт нэг удаа түрхэхэд л хангалттай.


Хоол идсэнийхээ дараа шууд шүдээ угаах

Хачирхалтай сонсогдох боловч хоол идсэний дараа шууд шүдээ угаах огт хэрэггүй. Ялангуяа Таны идсэн хоолонд ислэг хүнс эсвэл шүүс байсан бол. Хүчиллэг бодис нь шүдний оотой урвалд орж шүдийг цэвэрлэхийн оронд шүдний эмалийг гэмтээдэг байна. Тийм учраас шүдээ оо, сойзоор угаах ажлыг цаг, тэр бүү хэл хоёр цаг хойшлуулах нь зүйтэй. Хоол идсэний дараа шүдний утсаар цэвэрлэх харин хэрэгтэй шүү.

Бактерийн эсрэг саван хэрэглэх

Саванд агуулагдах триклозан бодис нь тестостерон болон бамбай булчирхайн дааврын түвшинд өөрчлөлт оруулдаг. Их хэмжээний бодис нь эсийн хөгжлийн хурдацыг нэмэгдүүлдэг ба тэр дундаа хавдрын эсэд илүү нөлөөлнө. Триклозан нь бактерийн эсрэг савангийн бараг 75 хувьд нь агуулагддаг, мөн зарим нэг шүдний оонд ч орсон байна. Уг бодисыг Канад болон АНУ-д албан ёсоор хориглосон.  

Скраб болон бие угаах порлон хэрэглэх

Скраб нь ашиг тустай гэхээсээ илүүтэй хор хөнөөлтэй. Учир нь үхэжсэн арьсны дээд давхаргыг арилгаснаар бид арьсны байгалийн гаралтай хамгаалалтын гадаргууг авч байгаа гэсэн үг юм. Скрабаар цэвэрлэхэд тослогийн гялалзсан төрхийг арилгаж байгаа ч нөгөө талаасаа гаж нөлөө үзүүлж байна: хэрвээ хамгаалах давхарга байхгүй бол арьс өөрийгөө хамгаалахын тулд илүү их тос ялгаруулж эхэлнэ, үүний эцэст илүү их тослогтох ажээ. Мөн адил дүр төрх бие угаах порлонд илэрнэ: хэрвээ та харшлах эрсдэлтэй эсвэл арьсны асуудалтай бол гараараа биеэ угаахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ямар үед порлон хэрэглэх вэ? Гар хүрэхгүй байгаа газар буюу нуруугаа угаахдаа л хэрэглэнэ.

Бие угаах порлоныг чийгтэй газар хадгалах

Чийгтэй порлон – гэрт нян үржих нөхцөл болно. Нян болон мөөгөнцөр үржсэн порлоноор нүүр гар, биеэ угаахад арьс цочрох, батга гарахад хүргэнэ. Энэхүү үр дагавраас зайлсхийх шалгарсан арга – бие угаах порлон, сойзыг хуурай газар хадгалах буюу хурдан хатахаар газар байрлуулна. Мөн үе үе угаалгын машинд угааж байхыг ч арьсны эмч нар зөвлөж байна. 3-4 хоногтоо нэг удаа угаавал ариун цэврийн хувьд үр дүнтэй ажээ.

Шүршдэг дезодорантыг илүүд үзэх

Шүршдэг дезодорантын аюул нь бид уг зүйлийг амьсгалж байгаад оршино. Амьсгалснаар дотор муухайрах, амьсгал боогдох, харшил хөдлөх, амьсгалын багтраа өвчний суурь тавигдана. Шүршдэг дезодорантын савлагаан дээр битүү тасалгаанд шүршиж болохгүй гэж заасан боловч бид тэр болгон задгай агаарт зогсож байгаад дезодорант цацаад байдаггүйг та бодолцоорой. Тиймээс хатуу дезодорант хэрэглэхийг зөвлөж байна. Аль болох шүршдэг бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Өдөр тутмын ариун цэврийн хэрэгслийг байнга хэрэглэх

Үнэртэй өдөр тутмын ариун цэврийн хэрэгсэл хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь үнэртэй бүтээгдэхүүн арьс цочроож мөөгөнцөртөх эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг байна. Үнэргүй өдөр тутмын ариун цэврийн хэрэгслийг өдөр болгон хэрэглэж болно. Гэхдээ богино хугацаанд заавал сольж байх шаардлагатай. Харин шөнийн цагаар авах ёстой мартаж болохгүй.

Хамрын үсийг зулгаах

Хамрын үсийг зулгааснаар шарх үүсэх, шархан дээр нян хүрвэл үрэвсэл явагдах, агаарын шүүлт муудна.  Тийм учраас хамраас цухуйх үсийг тусгай машин эсвэл ядаж хумсны хайчаар хайчилж аваарай. Үсний үүрэг – агаарыг шүүж бие махбодид хүнд бодис орохоос хамгаалдаг юи шүү.

Ванн дээрээ тонгойж үсээ угаах

Үс өөрөөрөө сул чөлөөтэй байхдаа гэмтэх эрсдэл маш бага байдаг. Энэ нь өдөр тутмын үсний засалтад хамаараад зогсохгүй мөн угаах аргатай ч хамаатай. Ванн дээрээ тонгойж угаахгүй байхыг үсчид зөвлөдөг, Учир нь тонгойжугаахад үс гэмтдэг байна. Мөн хэрэв Та байнга үсээг боодог бол гэртээ үсээ задгай тавьж байгаарай.