БАЯН ЧИНЭЭЛЭГ ХҮМҮҮСИЙН ТАВАН ДАДАЛ, ЗУРШИЛ

Баян чинээлэг хүмүүс амжилтад хүрэх нууцыг боловсрол, аз, болон нөр их хөдөлмөр биш, харин дадал зуршилтай холбоотой гэж үздэг. Жишээ нь Tom Corley, баян болох тухай номыг бичсэн зохиолч ямар ч хүн 1 сарын дотор зуршлаа өөрчлөх бүрэн боломжтой болохыг хэлж байна. Түүгээр ч зогсохгүй өөрчилж болохгүй зуршил гэж байдаггүй гэнэ.

...Зарим хүмүүс нэгээс нөгөөд төлбөрийн картаа зуруулж байхад, харин дадал зуршлаа өөрчилсөн хүмүүсийн эд хөрөнгө, капитал өсч нэмэгдэж байдаг...

Дадал зуршил баян чинээлэг амьдралд үнэхээр хөтөлдөг юм бол, хамтдаа оролдоод үзэцгээе.

Баян чинээлэг хүмүүсийн дадал зуршил:

1. Зөвхөн шаардлагатай зүйлс худалдаж авах

Амжилтад хүрсэн хүмүүс зөвхөн өөрт хэрэгтэй зүйлсээ худалдаж авдаг. Тэд маш ариг гамтай бөгөөд хамаагүй зүйлд мөнгө үрэх гэж огтхон ч яардаггүй.  Жишээ нь Mark Zuckerberg өдөр бүр саарал өнгийн футболк болон цэнхэр жинсэн өмд өмсдөг. Албан ёсны арга хэмжээнд л бизнес хослол өмсөнө.

“Apple” компанийг үүсгэн байгуулагч Steve Jobs гэхэд түүнтэй адилаар хар өнгийн футболк болон цэнхэр өнгийн жинс байнга өмсдөг байсан. Баян чинээлэг хүмүүс зөвхөн гэр бүлийн аз жаргал, халуун дулаан уур амьсгал, эрүүл мэндэд зориулан мөнгө зарцуулдаг байна.

2. Унших

Хэрэв Та оройн цагаар TV үзэх эсвэл гар утсаараа олон нийтийн сүлжээгээр дэмий хэсүүчилдэг бол ойрын хугацаанд баяжих талаар бодох ч хэрэггүй. Хэрэв амжилтанд хүрье гэж бодож байгаа бол өөрийгөө хөгжүүлэх ном унших, мэдээлэл олж авахад анхаар! Жишээ нь Bill Gates чөлөөт цагаара байнга ном, мэдээлэл унших ба зүгээр суулгүй хөдөлмөрлөдөг байна.

3. Спортоор хичээллэх

Баян чинээлэг ихэнх хүмүүс спортод элэгтэй байдаг. Хэрэв Танд спортын зааланд очиж хичээллэх зав гарахгүй байгаа бол өдөрт ядахдаа дор хаяж 10-15 минут дасгал, хөдөлгөөн хийж байгаарай. Энэ нь Таны цусан хангамжийг сажруулах, сэтгэл санааг өргөөд зогсохгүй, толгойд шинэ санаа оноо орж ирэхэд маш их тус дэмтэй.

4. Төлөвлөх

Тухайн өдөр хийх зүйлсээ нарийн төлөвлөж, жагсаалт гаргавал, илүү бүтээлчээр өдрийг өнгөрүүлэхэд туслах болно. Мэдээж хэрэг Танд бүгдийг амжуулах цаг хангалттай байхгүй байж мэднэ, гэхдээ Та өөрийн мөрөөдөлдөө нэг алхамаар ойртоно.  

5. Төсөв тооцоололт

Та урьд өмнө нь сугалаанаас олон сая төгрөг хожсон ч гэлээ эцэст нь юу ч үгүй хоцорч үлдсэн хүмүүсийн талаар уншиж байсан уу? Ижил төрлийн маш олон түүхүүд бий! Үүний учир шалтгаан нь ядуу сэтгэлгээтэй хүмүүс мөнгийг баруун солгойгүй цацдагтай холбоотой бөгөөд тэд юунд мөнгө үрж байгаагаа бодолцож үздэггүй.

Баян хүмүүс үргэлж мөнгө санхүүгээ тооцоолж, ариг гамтай байдаг. Төсөв, эд хөрөнгөө тооцоолох нь үүсч болох санхүүгийн эрсдэлээс төвөггүй мултрахад тусалдаг байна.

...Хэрэв Та эдгээр дадал зуршлуудыг амьдралдаа дагаж мөрдвөл, Таны амьдрал гарцаагүй дээшлэх болно. Та баян чинээлэг болохыг хүсэж байна уу? Тэгвэл хуучин дадал зуршлуудаа өөрчлөх цаг ирлээ. Амжилтад хүрэх нууц ийм л амархан!