Түр хүлээнэ үү
ДУУЧИН АДЕЛЬ ХЭРХЭН 20кг ХАССАН БЭ?
Дуучин Адель өмнө нь "би хэзээ ч турахгүй, би энэ биедээ хайртай" хэмээн бахархалтайгаар тунхаглаж байсан. Тэр "Би хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх моделиуд шиг биетэй болохыг хүсч байгаагүй. Би Та бүхэнд энэ биеэрээ хайрлагдаж байгаагаараа бахархдаг" хэмээн ярилцлага өгж байснаар зогсохгүй "Би хоолны дэглэм барьж, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг амьдралыг хүсэхгүй байна" гэдэг байсан.
- 2019-11-18
- 1324 уншсан
- 1 минут уншина
Дуучин Адель өмнө нь "би хэзээ ч турахгүй, энэ биедээ хайртай" хэмээн бахархалтайгаар тунхаглаж байсан. Тэр "Би хэзээ ч сэтгүүлийн нүүрэн дээрх моделиуд шиг биетэй болохыг хүсч байгаагүй. Би Та бүхэнд энэ биеэрээ хайрлагдаж байгаагаараа бахархдаг" хэмээн ярилцлага өгж байснаар зогсохгүй "Би хоолны дэглэм барьж, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг амьдралыг хүсэхгүй байна" гэдэг байсан.
Гэхдээ тэрбээр хүү Анжелогоо төрүүлсний дараа хоолны дэглэм барьж эхэлсэн билээ. Мөн хоолойгоо хадгалж үлдэхийн тулд өдөр тутамдаа хэрэглэдэг 10 гаруй сахар ихтэй ундаа, согтууруулах ундаа, тамхи, каффэйн зэргээс татгалзжээ. Түүнчлэн доорх 6 аргын тусламжтай 20кг хасчээ.
1. ХООЛНЫ ДЭГЛЭМ
Дуучин Адель эд эсийг сэргээж, хоолны дуршлыг багасган биеийн төрөлх генийг сэрээдэг гэдгээрээ алдартай "Sirtfood diet" хоолны дэглэм барьжээ. Энэхүү хоолны дэглэм нь биеийн эсүүдийг стрессээс шалтгаалан үхэх болон хөгшрөхөөс сэргийлдэг гэнэ. Мөн хар шоколад, улаан дарс зэргийг зөвшөөрдөг гэнэ.
2. ДАСГАЛЖУУЛАГЧ
Айда Фиэлд дуучин Аделийг жин хасахад нь гүн туслалцаа үзүүлжээ. Тэд сунгалт, уян хатан чанарын дасгал голлон хийж байсан нь дуучны биед гайхалтай сайн зохисон гэнэ.
3. ЖОЕ ВИКИЙН ВИДЕО ХИЧЭЭЛ
Адель Жое Викийн видео хичээлийн дагуу гэртээ дасгал хийдэг болжээ. Мөн түүний найз Женифер Лауренс тэргүүтэй оддын биеийг киноны дүрд тохируулан хөгжүүлж, бас турааж өгдөг дасгалжуулагч Далтон Вонгтой хамтарч ажилласан гэнэ.
4. ЦАЙНААС ГАРСАН
Адель өмнө нь өдөрт 10 ба түүнээс олон аяга цай уудаг байв. Тэрбээр нэг аяга цайндаа 2 ширхэг ёотон хийдэг байсан гэж үзвэл өдөрт хорин ёотон иддэг байж. Харин энэ хэмжээ нь эрч хүч муудах, шүд өвчлөх, цусанд холестерин ихсэх аюултай хэмжээнээс даруй 3 дахин их байжээ. Адель одоо сахартай цай огт уухаа больсон гэнэ.
5. ХҮНДИЙГ ӨРГӨЛТ
Адель ер нь фитнесс төрлийн хүн биш. Тэр "Би фитнесст явж чаддаггүй. Би дургүй" хэмээн яридаг байв. Харин одоо тэр "Надад хүндийг өргөлт таалагдаж байна” гэж ярьж байна.
6. ЭРҮҮЛ МЭНД, АЗ ЖАРГАЛДАА АНХААРАХ
Түүний амьдралд аз жаргал үргэлж 1-рт, харагдах байдал 2-рт байсаар ирсэн. Тийм ч учраас тэр "Ямар харагдаж байгаа нь биш, өөртөө хэр сэтгэл хангалуун байгаа нь л хүнд чухал гэж би боддог. Хэрвээ чиний ямар нэг зүйл өөрт чинь таалагдахгүй бол түүнийгээ засч өөрийгөө баярлуул" гэмээн ярьж өөртэйгөө тэмцэж турсан байна.