Нийтийн ариун цэврийн өрөө нь олон хүний боддог шиг тийм бохир, аюултай газар мөн үү?
1. Хамгийн аюултай зүйл нь хамгийн аюулгүй гэж боддог зүйлс байх
Ажлын газрын нэгэн ариун цэврийн өрөөний бүх л гадаргууг шинжилж, зарим нэг дээж авах ажлыг хийжээ. Шинжилгээгээр 50,000 орчим янз бүрийн микро организм бидэнтэй байнга цуг байдаг гэнэ. Санаанд оромгүйгээр хамгийн их бохирдолтой хэсэг нь угаалтуур байсан бөгөөд чухам энд гараас гарах микробууд хуримтлагддаг бөгөөд угаалтуурыг суултуур шиг сайн цэвэрлэдэггүй байна. Мөн их хэмжээний бактери хана, шал, бариул, ус татах товч зэрэгт оршдог гэжээ.
3. Сууж бие засах
Жорлон дээр суух нь таны арьсанд гадны микроб орох нөхцөл болохгүй. Микробтой харьцах үед арьс нь өөрийгөө хамгаалах шинж чанартай боловч огт аюулгүй гэж тайвширч бас болохгүй. Хэрвээ танд нойтон салфетка эсвэл суултуурын цаас байвал түүгээр арчиж цэвэрлээд сууж болно. Харин суултуур дээр зогсож бие засах эсвэл хагас сууж бие засвал Та тэнцвэрээ олохын тулд илүү бохир зүйлээс түших, барих хэрэгтэй болгодог байна.
4. Зөв өрөөг сонгох
Сонирхолтой нь ариун цэврийн өрөөнд хоёр жижиг хэсэг байхад хүмүүс ихэнхдээ хоёр дахь өрөө-хэсгийг сонгодог байна. Тиймээс та нийтийн ариун цэврийн өрөөнд орохдоо хамгийн эхний жижиг өрөө-хэсгийг зоригтой сонгож болох ба тэнд хүн цөөхөн орсон учир илүү цэвэрхэн байх билээ.
5. Бактерийг мэддэг байх
Бидний эрүүл мэндэд хамгийн их хор нөлөөтэй бактери нь шигелл, стафилокок, сальмонелл, болон гэдэсний савханцар зэрэг нэгэн бүлэг юм. Ариун цэврийн өрөөнд байх мянга мянган микро организмаас бидэнд аюултай хэсэг нь зөвхөн эд нар билээ. Эдгээрээс болж янз бүрийн үр дагавар үүсэх ба дотор муухайрах, гэдэсний халдварт өвчин, суулгалт, бөөлжих болон бусад хордлого, халдвар зэрэг болно.
6. Шалан дээр цүнхээ тавихгүй байх
Ариун цэврийн өрөөнд цүнхээ шалан дээр тавьж огт болохгүй шүү. Хамгийн аюулгүй газар бол суултуурын ус хадгалах сав болон түүний арын хэсэг юм.
7. Гараа сайн угаа
Гараа маш нямбай угаах хэрэгтэй. Бид нүүрэндээ ойр ойрхон нүүрэндээ гараараа хүрдэг тул элдэв бактерийг амны хөндийн ойролцоо аваачдаг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс ариун цэврийн өрөөнд ороод гараа угаахдаа саван ашиглан нэг минутаас доошгүй сайтар угаана. Мөн жорлонгийн өрөөнөөс гарахдаа аль болох бариул болон бусад гадаргууд хүрэхгүй байгаарай.
Сайхан мэдээ: Янз бүрийн цуу яриа байдаг ч ариун цэврийн өрөөнөөс болж БЗХӨ авах нь бараг боломжгүй зүйл юм. Тийм учраас энэ тал дээр Та тайван байж болно. Нийтийн ариун цэврийн өрөө гэдэг маань бидний бодож байгаа шиг тийм ч аюултай газар биш юм.