2018 онд тод өнгийн саатай контур, саатай тен, сэвхтэй дүр төрх гэх мэт өвөрмөц хэв маяг агуулсан энгийн байдлыг эвдсэн будалтууд ноёрхсон билээ. Харин энэ жилийн трэнд нүүр будалтад гранж будалтууд алдартай болсоор байгаа ба Make Up артистуудын инстаграмд дэлгэрүүлж буй онцгой нүүр будалтуудыг сонирхоцгооё.
1. Илүү гэрэлтсэн зугаатай нүд
Уламжлалт нүд будалтыг халсан зугаатай тод, өнгөлөг нүд будалт нь 2019 оны загварын шоуны нүүр будалтад зүй ёсоор орсон ба одоо ч инстаграмд трэнд болсоор байна. Мэдээж өдөр тутамд зохимжгүй ч онцгой үдэш, зураг авалтад чамайг өөр өнцгөөс харуулах болно.
2. Нягтарсан гялалзуулагч
Одоо үед бүсгүйчүүд гүн гялалзуулагч буюу Glitter-н оронд нягт сайтай Shimmer хэрэглэдэг болсон ба энэ нь бүсгүй таны төрхийг илүү натурал харагдуулахаас гадна будалтыг илүү гэрэлтүүлж өгдгөөрөө давуу талтай юм.
3. Илүү гүн улаан уруул
Улаан өнгийн уруулын будаг бол бүх цаг үед нүүр будалтын классик өнгө байсан ч чи илүү трэндлэг, бусдаас онцгой харагдахыг хүсвэл хүрэн өнгөн дээр суурилсан гүн өнгийг санал болгож байна.