Түр хүлээнэ үү
НЭГ ДОЛЛАРЫН ЛУЙВРААС БОЛГООМЖЛООРОЙ!
“Танд баяр хүргэе! Та азтан боллоо”. Энэ үгийг сонссон хэн боловч баярлана. Харин үүнийг залилан мэхлэгчид тун овжин ашиглаж, аливаа гэмт хэргийг үйлдэхдээ “Сугалаанд хожлоо, ховорхон боломж олдлоо” гэх зэргээр олон нийтийг төөрөгдүүлэх болжээ. Учир нь бид аливаа шийдвэр гаргахдаа 80 хувьд нь зөвхөн сэтгэл хөдлөлөө дагадаг билээ.
- 2019-10-31
- 1267 уншсан
- 1 минут уншина
“Танд баяр хүргэе! Та азтан боллоо”. Энэ үгийг сонссон хэн боловч баярлана.
Харин үүнийг залилан мэхлэгчид тун овжин ашиглаж, аливаа гэмт хэргийг үйлдэхдээ “Сугалаанд хожлоо, ховорхон боломж олдлоо” гэх зэргээр олон нийтийг төөрөгдүүлэх болжээ. Учир нь бид аливаа шийдвэр гаргахдаа 80 хувьд нь зөвхөн сэтгэл хөдлөлөө дагадаг билээ.
Саяхан нэг залуу Samsung Galaxy S10 гар утас интернэтээр хожсон хэмээн ихэд л баярлан догдолж түүнийгээ найз нөхөддөө дуулган ““Google” компаниас түүнийг азтанаар шалгаруулж, ийм сайхан боломж олголоо” гэж ярьж байв.
Тус компани нь түүнийг дансны мэдээллийг ирүүлж, нэг доллар шилжүүлснээр түүний хожсон азын сугалаа баталгаажиж, Samsung Galaxy S10, iPhone Xs Max гар утаснаас сонголтоо хийх боломжтой болно гэсэн байв.
...Ердөө ганцхан доллар шилжүүлэх тул нөгөө залуу нэг доллар шилжүүлж, картын дугаар, картны ард байдаг 3 оронтой кодоо явуулсан байна. Тун удалгүй нөгөө залуу нэг доллар болон түүний хувийн мэдээлэл, дансандаа байсан 100 орчим мянган төгрөгөө алдсан байна.
ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫ ХАВХАНД БАЙДАГ гэдгийг мартуузай!