ГИТАРЧИН Д.ӨЛЗИЙ-ОРШИХЫН ТОГЛОЛТ БОЛНО

Монголын чадварлаг гитарчдын нэг Өөжгий буюу Д.Өлзий-Орших 10 дугаар сарын 4, 5-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд сонсогч фэнүүдтэйгээ хамт нэгэн үдшийг өнгөрүүлнэ. Тоглолтод ‘Никитон’, ‘Мотив’, ‘4men’ зэрэг хамтлагаас гадна ‘Харанга’-ын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Наран, С.Сэрчмаа нар ая дуугаа өргөх юм.

"Пентатоник" наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, продюсер, "Никитон" хамтлагийн хөгжимчин тэрбээр ‘Хайрын бурхан’, ‘Чи минь’, ‘Дурлаж бичсэн шүлэг’, ‘Эрчүүд’, ‘Хайртай гэхээсээ өмнө’, ‘Чи над шиг дурлаж чадах уу’ зэрэг дууны үг, аяыг бичсэн болно.