Монголын рок попын домог "Харанга" хамтлаг 30 насны төрсөн өдрөө 10 сарын 19-нд "Буянт-Ухаа" цогцолборт тэмдэглэнэ.

Тоглолтод монголын орчин үеийн хөгжмийн шилдэг хамтлаг, дуучид мөн оролцох юм. Тухайлбал, “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lemons”, “A sound”, “Rec on” хамтлагууд болон дуучин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших нар оролцох ажээ. Тоглолтын өдөр тусгай автобус хотын төвөөс “Буянт-Ухаа” хүртэл үйлчилэх юм байна.