Монголын рок, попын ертөнцөд турвисан бүтээлээрээ хэдийнээ өөрсдийгөө тамгалж, тод мөрөө үлдээж чадсан “Никитон” хамлагийн 25 жилийн ой 6 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болов.
Уг арга хэмжээ 29-ний өдрийн 12:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд тоглолтод дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран, С.Сэрчмаа, Б.Амархүү болон "Харанга", “Камертон”, “Нисванис”, “Хар Сарнай”, “A-Sound”, “Fire”, “The Lemons” зэрэг хамтлагууд оролцож ая дуугаа өргөсөн болно.
Арга хэмжээний үеэр “Мөнхийн хүндлэл” ХХК иргэдэд ая тухтай, цэвэр цэмцгэр био 00-иор үйлчилж, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн амжилттай ажилласан болно.