XААН БАНК-ний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эко хэрэглээг дэмжих зорилгоор олгогдох “Ногоон зээл”-ийг нэвтрүүлжээ.
Энэхүү зээл нь ХААН БАНК-тай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгчээс бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хүсэлтэй иргэдэд олгогддог бөгөөд Хаан Банкитай “Мөнхийн хүндлэл” ХХК хамтран ажиллах гэрээтэй болно.
Иймд худалдан авагч Та бүхэн “МӨНХИЙН ХҮНДЛЭЛ” ХХК-иас 15 сая хүртэлх төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авах тохиолдолд энэхүү “Ногоон зээл”-ийн нөхцөлөөр худалдан авах боломжтой юм байна.
Зээлийн давуу тал:
-
Харилцагч Таны эко хэрэглээг дэмжнэ;
-
Харилцагч Та байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн сонгосноор агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна;
-
Зээлийн уян хатан таатай нөхцлийг эдэлнэ;
-
Бага хүүгээр, урт хугацаатай зээл авах боломжтой болно.
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ: 15 сая хүртэл төгрөг
Зээлийн хугацаа: 12 сар хүртэл 13-24 сар хүртэл 25-30 сар хүртэл
Зээлийн хүү* (жилийн): 16.8% 18% 18.6%
Урьдчилгаа төлбөр: байхгүй
Зээлийн өргөдлийн хураамж: 5 000 төгрөг
Зээл олгох үйлчилгээний шимтгэл (олгосон зээлийн дүнгээс): 1% буюу 1.5 сая төгрөг
Доод хэмжээ: 1 000 төгрөг
* Бодит өртөг (жилээр): 18.34%-20.75%
Зээл авахад тавигдах шаардлага:
-
Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
-
Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
-
Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;
-
Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;
-
Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх;
-
Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;
-
Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас хэрэглээний лизингээр худалдан авах бараа бүтээгдэхүүнээ сонгож, үнийн нэхэмжлэхийг авсан байх.
“Ногоон зээл” авахад бүрдүүлэх материал:
-
Иргэний үнэмлэх эх хувь эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн);
-
Цалингийн орлоготой бол нийгмийн даатгалын дэвтэр (цалингийн орлого нь Хаан банкин дахь дансаар дамждаг тохиолдолд шаардлагагүй);
-
Бизнесийн орлоготой бол санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт бичгүүд;
-
Бусад орлогыг тодорхойлох баримт бичгүүд;
-
Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд;
-
Бусад банк болон ББСБ-аас авсан үлдэгдэлтэй зээлийн гэрээ;
-
Худалдан авах бараа, бүтээгдэхүүний үнийн нэхэмжлэл;
-
Бусад зэрэг болно.
ХААН БАНК-ны “Ногоон зээл”-ийн цахим хуудас:
https://www.khanbank.com/mn/personal/product/317
ХААН БАНК-ны “Ногоон зээл”-ийн холбоо барих утас:
1800-1979
ХААН БАНК-ны “Ногоон зээл”-ийг асууж болох газар:
ХААН БАНК-ны бүх салбаруудаас