ЗӨӨВРИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГ БАНКНЫ ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ

Хаан банкны "Ногоон зээл"-ээр зөөврийн ариун цэврийн  өрөө (БИО 00)-г

худалдан авах боломжтой.

 

        ХААН БАНК-ний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эко хэрэглээг дэмжих зорилгоор олгогдох “Ногоон зээл”-ийг нэвтрүүлжээ.

        Энэхүү зээл нь ХААН БАНК-тай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгчээс бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хүсэлтэй иргэдэд олгогддог бөгөөд Хаан Банкитай “Мөнхийн хүндлэл” ХХК хамтран ажиллах гэрээтэй болно.

        Иймд худалдан авагч Та бүхэн “МӨНХИЙН ХҮНДЛЭЛ” ХХК-иас 15 сая хүртэлх төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авах тохиолдолд энэхүү “Ногоон зээл”-ийн нөхцөлөөр худалдан авах боломжтой юм байна.

           Зээлийн  давуу тал:

  • Харилцагч Таны эко хэрэглээг дэмжнэ;

  • Харилцагч Та байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн сонгосноор агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна;

  • Зээлийн уян хатан таатай нөхцлийг эдэлнэ;

  • Бага хүүгээр, урт хугацаатай зээл авах боломжтой болно.

        Зөөврийн ариун цэврийн өрөөг худалдан авах “Ногоон зээл” 

Зээлийн нөхцөл

Төгрөг

Зээлийн хэмжээ

15 сая хүртэл төгрөг

Зээлийн хугацаа

12 сар хүртэл

13-24 сар хүртэл

25-30 сар хүртэл

Зээлийн хүү* (жилийн)

* Бодит өртөг (жилээр):   18.34%-20.75%

16.8%

18%

18.6%

Урьдчилгаа төлбөр

байхгүй

Зээлийн өргөдлийн хураамж

5 000 төгрөг

Зээл олгох үйлчилгээний шимтгэл (олгосон зээлийн дүнгээс)

1% буюу 1.5 сая төгрөг

Доод хэмжээ 1 000 төгрөг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

    Зээл авахад тавигдах шаардлага: 

  • Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;

  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;

  • Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;

  • Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;

  • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх;

  • Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;

  • Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас хэрэглээний лизингээр худалдан авах бараа бүтээгдэхүүнээ сонгож, үнийн нэхэмжлэхийг авсан байх.

        “Ногоон зээл” авахад бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эх хувь эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн);

  • Цалингийн орлоготой бол нийгмийн даатгалын дэвтэр (цалингийн орлого нь Хаан банкин дахь дансаар дамждаг тохиолдолд шаардлагагүй);

  • Бизнесийн орлоготой бол санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт бичгүүд;

  • Бусад орлогыг тодорхойлох баримт бичгүүд;

  • Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд;

  • Бусад банк болон ББСБ-аас авсан үлдэгдэлтэй зээлийн гэрээ;

  • Худалдан авах бараа, бүтээгдэхүүний үнийн нэхэмжлэл;

  • Бусад зэрэг болно.

ХААН БАНК-ны “Ногоон зээл”-ийн цахим хуудас:

                  https://www.khanbank.com/mn/personal/product/317

ХААН БАНК-ны “Ногоон зээл”-ийн холбоо барих утас:

                 1800-1979

ХААН БАНК-ны “Ногоон зээл”-ийг асууж болох газар:

                 ХААН БАНК-ны бүх салбаруудаас