Түр хүлээнэ үү
АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ
Манай улсын нийт хүн амын 72.7 хувь нь шаардлага хангаагүй жорлон ашиглаж байна. Үүнээс гэр хорооллын нийт өрхийн 94,8 хувь бохир, эрүүл ахуйн хувьд аюултай нүхэн жорлонтойгоо зэрэгцэн амьдарч байна. Тодруулж хэлбэл 00 асуудлыг дагаж хөрсний бохирдол ч нэмэгдэж байгаа гэсэн үг.
- 2017-11-18
- 4387 уншсан
- 1 минут уншина
АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН СТАНДАРТЫГ
ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ
Манай улсын нийт хүн амын 72.7 хувь нь шаардлага хангаагүй жорлон ашиглаж байна. Үүнээс гэр хорооллын нийт өрхийн 94,8 хувь бохир, эрүүл ахуйн хувьд аюултай нүхэн жорлонтойгоо зэрэгцэн амьдарч байна. Тодруулж хэлбэл 00 асуудлыг дагаж хөрсний бохирдол ч нэмэгдэж байгаа гэсэн үг.
Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага MNS 5924:2008” стандартыг шинэчлэн MNS 5924:2015 стандартыг дагаж мөрдөхөөр болжээ. Энэхүү стандартыг 2015 оны Барилгын стандарчиллын хөтөлбөрт тусгасны дагуу Монгол улсын зөвлөх инженер Ө.Цэдэндамба, мэргэшсэн инженер Ц.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн Г.Мөнхбаатар, эрүүл ахуйн мэргэжилтэн, Нийслэлийн мэргэжлийн хяналт, хүүхдийн сан гээд холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулжээ. Энэхүү стандартыг мөрдүүлэх үүднээс агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлон, бордоожуулах, бага хэмжээний усаар зайлуулах, хуурайшуулах жорлон зэрэг олон төрлийн ариун цэврийн байгууламжийг иргэдэд санал болгож байгаа юм байна.