БИЛ ГЕЙТСИЙН ЗОХИОН БҮТЭЭСЭН ЖОРЛОН

Тэрбумтан Билл Гейтс Хятад Улсад болсон шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн дээр усгүйгээр ажилладаг шинэ технологитой жорлон танилцуулжээ. Тэрээр шинэ бүтээлээ 1970-аад оны үед техник технологийн салбарт гарсан хувьсгалтай адилтгасан байна. Шинэ жорлонг ажилуулахын тулд ус хэрэггүй. Бас бохирын хоолойд холбох шаардлагагүй гэнэ.

Ус хэмнэх, хүн төрөлхтний амьдрах орчныг сайжруулах давхар зорилгоор санаачилсан уг жорлонг бүтээхэд Билл ба Мелинда Гейтсийн сан 200 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. 

Дэлхий дээр ариун цэврийн аюулгүй байдлаас болж жилд 500 000 хүүхэд тав хүртэлх насандаа нас бардаг гэсэн судалгаа байдаг юм байна. Мөн жорлонгийн ариун цэвэр хангалтгүйгээс болж гарсан халдварт өвчин зэргийг эмчлэхэд жилд 233 тэрбум ам.доллар зарцуулдаг ажээ.