ХААНА Ч ХЭРЭГЛЭЖ БОЛДОГ ЗӨӨВРИЙН УГААЛТУУР

19 литрийн ус, 3 литр шингэн саван хадгалах боломжтой зөөврийн  угаалтуур 2018 оны шинэ бүтээгдэхүүн юм.

Энэхүү зөөврийн  угаалтуурыг гэр хороолол, зуслан, урлаг, спортын арга хэмжээ, ил задгай кафед хэрэглэхэд тохиромжтой.

Түүнчлэн аялал, зугаалгаар авч явахад тохиромжтой. Зөөвөрлөхөд хөнгөн, хэрэглэхэд хялбар. Цэвэр, бохир ус, цахилгааны холболт хэрэггүй. 

Зөөврийн угаалтуур нь хөдөө хээр, усгүй газар гар нүүрээ ая тухтай угаах боломжийг олгоно.