Энэ жил Хүй долоо худагт нар, хур тэгширсэн налгар сайхан наадам болж өнгөрлөө. Хурдан морины уралдаан үзэж хийморио сэргээж, амтат хуушуур идэн тагнаагаа баясгасан, олны хөлд дарагдсан Хүй долоо худагт ид шидийн гэмээр солонго татлаа.
Үүргээ гүйцэтгэж буй Био жорлонгууд солонгын доор бүр ч сүртэй харагдана.
Хүй долоон худагт татсан солонго.