Залуучуудын зун болгон хүсэн хүлээдэг амьд хөгжмийн наадам "Playtime 2018" бид бүгдийн сайн мэдэх, алдартай "Монгол шилтгээнд"-нд 2018 оны 7 дугаар сард 6-9-ний өдрүүдэд зохион байгуулагдав. "Био 00" компани энэхүү наадамд жил болгон үйлчилгээ үзүүлдэг. Энэ жил нийтдээ 30 ш зөөврийн "Био жорлон" үүргээ амжилттай гүйцэтгэлээ!   



17 дахь жилдээ болсон уг амьд хөгжмийн наадам орчин үеийн хөгжмийн соёлыг дэлгэрүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.


 


 

2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучид  давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэсэн.

"Монгол шилтгээн" компаний зохион байгуулсан амьд хөгжмийн “Playtime 2018” наадамд дэлхийд алдартай америкийн "Ariel Pink", японы “The Fin.”, “Lite", монголын домогт "Хөх Тэнгэр", анхны синт рок "Сөрөг Хүч", пост панк "The Colors" тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг оролцохын зэрэгцээ электроник дэнс хѳгжмийн тайзнаа италийн Тechno DJ Claudio PRC, голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй цэвэр агаарт гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, "La Vie En Rose" гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэсэн болно.