Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамны төлөөлөгчдийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын Үүд суманд зохион байгуулагдсан "Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажлыг эхлүүлэх" арга хэмжээний үеэр манай Био жорлонгууд үйлчилгээ үзүүлээд ирлээ.
Био жорлон нь цэвэр, бохир ус, цахилгааны холболт шаардадгүй бөгөөд жорлон хаана л хэрэгтэй тэнд тавьж болдог онцлогтой юм. Зөөвөрлөхөд хөнгөн, өнгөө алдадгүй, угааж цэвэрлэхэд хялбар. Бохир задлагч, бохирын үнэр дарагч бодис хэрэглэдэг тул бохирын үнэр гарахгүй, ялаа шумуулгүй, ариутгасан цэвэр орчинд бие засах боломжийг олгодог болно.
www.bio00.mn 94040070 94047055