ТАЛАРХАЛЫН БИЧИГ ГАРДАН АВАВ.

 

 

"Мөнхийн хүндлэл" ХХК "Оюу толгой" ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн харьяа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан мод тарих арга хэмжээнд оролцов.

Энэхүү арга хэмжээнд хувийн хэвшлийн 60 гаруй компаниуд 6 багт хуваагдан мод тарьж, Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэх, агаарын бохирдолтой тэмцэх аянд нэгдсэн бөгөөд Оюу толгой ХХК-иас "ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдолтой тэмцэх бүх нийтийн үйлсэд бодитой хувь нэмэр оруулсантай холбогдуулан" талархалын бичиг гардан авлаа.