Амьдралын зөв дадал, хэвшлийг олж авах нь ариун цэврийн өрөөнөөс эхэлдэг билээ. Япон Улсын Засгийн газрын “Хүүхдийн ивээх сан”-гийн тусламжаар нийслэлийн 22-р дугаар цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг засварлаж, тохижуулж уг цэцэрлэг “Загвар цэцэрлэг” болсон байна.
Энэхүү цэцэрлэгийн ариун цэврийн өрөө нь хүүхдийн насны онцлог, биеийн хэмжээ, нурууны өндөрт таарсан суултуур, угаалтуур, тавиураар тоноглогджээ. Ингэснээр тэднийг зөв дадалд сургах ахуйн аюул, эрсдэлгүй, эрүүл, тохилог, цэвэр орчинг бий болгож чадсан байна.