Дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдын хооронд харилцаа холбоо тогтоох, орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг танилцуулах зорилго бүхий “Playtime 2019” арга хэмжээ 17 дох жилдээ 7 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд “Монгол шилтгээн”-нд зохион байгуулагдав.  

Энэ удаагийн “Playtime 2019” арга хэмжээний үеэр “Ice stop”, “Nisvanis”, “The Lemons” зэрэг монгол хамтлагууд болон “Yo la Tengo”, “Rec On”, “Growl of Clown”, “People jam”, “Silhouette Tuesday”, “Andromeda” зэрэг гадаадын олон шинэ  хамтлагууд ирж дуу хөгжмөө үзэгчдэд толилууллаа.

“Мөнхийн хүндлэл” ХХК “Playtime” наадмын үеэр ая тухтай, цэвэр цэмцгэр био 00-иуудаар 10 дахь жилдээ үйлчилж, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн амжилттай ажиллалаа.