card
ЖИЖИГ БИО ЖОРЛОН

24 л био нойл (бодистой үнэ)

695,000

Зөөврийн био нойлыг бүх насны хүмүүс, ялангуяа модон нойл болон хөдөө хээр бие засах хүндрэлтэй хүмүүс, өндөр настан, бие давхар эхчүүд, өвдөг түнхний гэмтэлтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. 

Био нойл ая тухтай бие засах боломжийг олгодог. Бохирын үнэр үнэртэхгүй. Ялаа, шумуул цугларахгүй, өт үрждэггүй. Бохироо асгахад бохир үнэргүй, цэхэр шингэн болно. Био бодисын найрлагад ариутгалын бодис ордог тул био нойлоос бага зэрэг ариутгалын бодис үнэртэнэ. Био нойлыг зөөвөрлөхөд хөнгөн. Бат бөх. Даац сайтай. Бохирын савыг нь запаас бохирын саваар солих боломжтой. 

Техникийн үзүүлэлт:

  • Жин: 9,8 кг

  • Даац: 200 кг

  • Бохирын сав: 24 л

  • Хэмжээ: 39,5 х 35,0 х 53,0 см

Ашиглалтын заавар:

Био нойлын цэнэглэлт:

  • Био00-ийн нүүрэн хэсэгт байрлах "Pull /TАT" гэсэн татуургыг урагшаа зөөлөн татна.

  • Бохирын саванд 500 мл ус, 70-80 мл био бодис (бохир задлагч бодисын шар тагаар 5 удаа) хийж "Pull/TAT" татуургыг хуучин байрлалд нь оруулна.

  • Био00-ийн зүүн дээд талд байрлах тагийг онгойлгон 6 л ус, 15 мл био бодис (бодисын шар тагаар 1 удаа) хийнэ. Тагийг таглана.

Бие засахын өмнө: 

  • Био00-ийн "Pull/TAT" татуургыг урагшаа зөөлөн татаж бохирын савны хаалтыг онголгон бие засна.

  • Бие зассаны дараа суултуурын баруун дээд буланд байгаа хөшүүргийг доош нь дарж усыг гоожуулна.

  • "Pull/TAT" татуургыг био00 уруу түлхэж, бохирын савыг хаана.

Бохирын савыг султгах:

  • Био00-ийн "Pull/TAT" татуурга хаалттай эсэхийг шалгана. Татуургыг татаж болохгүй. 

  • Био00-ийн хоёр талын түгжээг мултлан, суултуур, бохирын сав (био нойлын доод хэсэг)-ыг салгана.

  • Бохирын савны тагийг онгойлгон бохирыг модон нойл эсвэл бохир асгах зориулалтын газарт асгана.  

  • Бохирын саванд ариутгалын бодис хийж савыг зайлна.

  • Бохирын савыг био бодисоор цэнэглэж био нойлыг дахин ашиглахад бэлтгэнэ. 

Био нойлыг дараах бүтээгдэхүүнтэй хэрэглэхэд тохиромжтой:

Майхан - 86,000₮

Бохирын савтай угаалтуур - 301,000₮

 

Био нойлын шүршигч - 10,000₮

Хогны сав - 45,000₮

Хуванцар кабин -1,950,000₮

Бохир задлагч бодис - 44,000₮