card
ТОМ БИО НОЙЛӨВЛИЙН БИО НОЙЛ

Өвлийн био нойл

6,800,000

Өвлийн био нойл нь цэвэр, бохир усны холболт шаардахгүй, бие засах газар хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж шууд хэрэглэж болдог бие даасан автономт ариун цэврийн өрөө юм.

  • Био нойлын доор нүх ухах шаардлагагүй. Тэгшхэн газар дээр байрлуулж шууд хэрэглэнэ. 

  • Бохир харагдана. Бохирын сав дүүрмэгц бохирын машинаар соруулж цэвэрлэнэ.

Био нойлыг зуслан, гэр хороолол, жуулчны бааз, уурхай, хүүхдийн зуслан, олон нийтийн арга хэмжээ, барилга, ил задгай кафе зэрэг газруудад хэрэглэнэ.  

Ашиглалтын заавар:  

  • Бохирын саванд 500 гр бохир задлагч, үнэр дарагч бодисыг 5 л устай хамт хийнэ.

  • Бие зассаны дараа био бодис хийхгүй. 

  • Бохирын сав дүүрмэгц бохирыг бохирын машинаар соруулна. 

 Анхаарах зүйлс:

  • Нойлыг био бодисгүйгээр хэрэглэж болохгүй.

  • Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хог хийж болохгүй.

  • Зуны аагим халуунд био бодисын хэмжээг нэмж болно.

 


Хэмжээ:

  • Урт:      1,2 м                                    

  • Өргөн:  1,1 м

  • Өндөр: 2,4 м

  • Бохирын савны хэмжээ: 250 л

  • Ажиллах температур:  -40 +40

  • Цэвэр, бохир усны холболт: хэрэггүй

  • Цахилгааны холболт: хэрэгтэй

  • Жин: 190 кг

  • Өнгө: цагаан

  • Халаагууртай

  • Угаалтуур: 30 л

Хэмжээ:

Био 00-ийн иж бүрдэл

  • Ариун цэврийн цаас тогтоогч

  • Суултууртай бохирын сав

  • Агааржуулалтын яндан

  • Дотор цоож

  • Гадна цоож цүй

  • Хувцасны өлгүүр

  • Халаагуур

  • Угаалтуур

  • Толь

  • Хувцасны өлгүүр

  • Агааржуулагч

Био 00-ийн иж бүрдэл

Био 00-ийн давуу тал:

  • Цэвэр, бохир усны холболт хэрэггүй

  • Дотроо дулаан паартай

  • Өвөл хэрэглэж болно

  • Дулаан алдахгүй материалаар хийгдсэн 

  • Бие засахад ая тухтай, өвөл дулаахан

  • Бат бөх хаалгатай, завсраар нь салхи, хүйтэн сийгэхгүй  

  • Угааж, цэвэрлэхэд хялбар

  • Био00-ийн доор нь нүх ухах шаардлагагүй

  • Тэгшхэн газар дээр байрлуулж шууд хэрэглэж болно.   

 

Био 00-ийн давуу тал: