ТОМ БИО НОЙЛ,
БОХИРОО ӨӨРӨӨ ШИЙДСЭН НОЙЛ
₮5,900,000₮
Энэ био нойл бохирын машин хэрэглэдэггүй бөгөөд хэрэглэгч өөрөө бохирыг асгах боломжтой. Био нойл цэвэр, бохир ус болон цахилгааны холболт хэрэглэдэггүй.
Био нойлын тааз гэрэл нэвтрүүлдэг тул өдөр дотор саруулхан. Халтирдаггүй шалтай.
Бохир харагдахгүй. Мөн бохир үнэртэхгүй. Бохирыг асгахад бохир үнэргүй цэхэр шингэн болсон байдаг.
Бохирыг нүхэн жорлон, муу усны нүх, септикт асгана. Био бодистой бохирыг эдгээр газруудад асгахад нүхэн жорлон, септикийн үнэр дарагдаж, ялаа шумуулгүй болдог.
Хэрэв бохирыг асгах боломжгүй бол бохирын савыг запас бохирын саваар сольж болдог (запаас бохирын сав тусдаа зарагддаг).
Техникийн үзүүлэлт:
-
Нойлын суултуур
-
Угаалтуур /19л/
-
Цаас тогтоогч
-
Өлгүүр
-
Цоож
-
Толь
-
Шингэн савангийн сав /3л/
-
Бохирын сав:75 л
-
Хэмжээ (урт х өргөн х өндөр): 1,2 х 1,1 х 2,4 м
-
Жин: 130 кг
Ашиглалтын заавар:
Био нойлын цэнэглэлт:
-
Нойлын суултуурын урд байрлах цагаан татуургыг зөөлөн татаж бохирын савыг нээнэ.
-
Бохирын саванд 1 л ус, 250 гр био бодис хийнэ. Цагаан татуургыг түлхэж, хуучин байрлалд нь оруулна.
-
Суултуурын хоёр талд байрлах цэвэр усны сав болон суултуурын тагны ард байрлах цооногт цэвэр ус хийнэ.
-
Угаалтуурт ус, шингэн саван хийнэ.
Бие засахын өмнө:
-
Нойлын суултуурын урд байрлах цагаан хөшүүргийг зөөлөн татаж, бохирын савыг нээж, бие засна.
-
Шалан дээр байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж, жорлонгийн усыг гоожуулна.
-
Цагаан татуургыг зөөлөн түлхэж бохирын савыг хаана.
-
Угаалтуурын доор байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж, угаалтуурын усыг гоожуулна.
Бохирыг асгахад:
1. Бохирын савыг татаж гаргадаг нүхний дотор талын цоожийг онгойлгоно. Бохирын савыг татаж гаргана.
2. Бохирын савыг дугуйгаар нь чирч бохир асгах газарт очно. Бохирын савны хаалт, хоолойг нээж болохгүй.
3. Шар товчлуур дээр зөөлөн дарж бохирын савны хийг гаргана. Улаан, ногоон өнгөтэй заагч бохирын хэмжээг заадаг. Улаан өнгө - бохирын сав дүүрсэн гэсэн үг.
4. Бохирын савны улбар шар хоолойг бохир асгах нүх рүү чиглүүлж бохирын хоолойн тагийг авна. Бохироо асгасны дараа савыг био бодистой усаар сайтар зайлна.
Анхаарах зүйлс:
-
Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хаягдал хог хийхийг хориглоно.
-
Зуны аагим халуунд био бодисын хэмжээг нэмж болно.
-
Угсарсан ариун цэврийн өрөөг дахин задалж, угсарч болохгүй.