card
ТОМ БИО НОЙЛ

"Том люкс" био нойл

5,950,000

Энэхүү био нойлыг цэвэр, бохир ус, цахилгааны холболт шаардахгүй, бие засах газар хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж шууд хэрэглэж болдог. Шаардлагатай тохиолдолд био жорлонг цэвэр, бохир усны шугаманд холбож болно.

Био нойлыг зуслан, жуулчны бааз, уурхай, олон нийтийн арга хэмжээ, барилга, ил задгай кафе зэрэг газруудад хэрэглэнэ.   

Био нойл нь жорлонгийн суултуур, угаалтуур, шээлтүүр, бохир хадгалах сав, кабин, хувцасны өлгүүр, цаас тогтоогчоос бүрдэнэ. Нойлын тааз гэрэл нэвтэрдэг тул дотроо саруулхан. Нойлын өнгө нь наранд гандахгүй, тоос шороо, борооны ус нэвтрэхгүй болно.

 Нойлын бохир харагдахгүй. Бохирын үнэр үнэртэхгүй. Бохирыг бохир сорох машинаар соруулна.  

Ашиглалтын заавар:  

1. Био нойлыг цэнэглэнэ: бохирын саванд 500 гр био бодис, 2 л ус хийнэ.

2. Бие зассаны дараа био бодис хийхгүй.

3.Бохир хадгалах сав дүүрмэгц бохирыг бохирын машинаар соруулж, холбогдох цэвэрлэгээ, ариутгалыг хийнэ.

4.Био нойлыг био бодисоор цэнэглэнэ.   

Техникийн үзүүлэлт:

Жин: 110 кг

Бохирын сав: 290 л

Угаалтуур: 160 л

Хэмжээ: 1,0 х 1,0 х 2,3 м

Анхаарах зүйлс:

·Нойлыг био бодисгүйгээр хэрэглэж болохгүй.

·Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хог хийж болохгүй.