ТОМ БИО НОЙЛ,
Угаалтуургүй био нойл
₮4,400,000₮
Энэхүү био нойл цэвэр, бохир ус, цахилгааны холболт шаардахгүй, бие засах газар хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж шууд хэрэглэж болдог. Шаардлагатай тохиолдолд био жорлонг цэвэр, бохир усны шугаманд холбож болно.
Био нойлыг зуслан, жуулчны бааз, уурхай, олон нийтийг урлаг, спортын хамарсан арга хэмжээ, барилгын ажлын үеэр, ил задгай кафе зэрэг газруудад хэрэглэнэ.
Био нойл нь жорлонгийн суултуур, бохир хадгалах сав, кабин, хувцасны өлгүүр, цаас тогтоогчоос бүрдэнэ. Нойлын тааз гэрэл нэвтэрдэг тул дотроо саруулхан. Нойлын өнгө нь наранд гандахгүй, тоос шороо, борооны ус нэвтрэхгүй болно.
Нойлын бохир харагдахгүй. Бохирын үнэр үнэртэхгүй. Бохирыг бохир сорох машинаар соруулна.
Ашиглалтын заавар:
1. Био нойлыг цэнэглэнэ: бохирын саванд 500 гр био бодис, 2 л ус хийнэ.
2. Бие зассаны дараа био бодис хийхгүй.
3.Бохир хадгалах сав дүүрмэгц бохирыг бохирын машинаар соруулж, холбогдох цэвэрлэгээ, ариутгалыг хийнэ.
4.Био нойлыг био бодисоор цэнэглэнэ.
Техникийн үзүүлэлт:
·Жин: 90 кг, Бохирын сав: 230 л
·Хэмжээ: 1,1 х 1,1 х 2,3 м
Анхаарах зүйлс:
·Био нойлыг био бодисгүйгээр хэрэглэж болохгүй.
·Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хог хийж болохгүй.