Зөөврийн усанд орох өрөө
Зөөврийн усанд орох өрөө цахилгаан, усны холболт шаардахгүй бөгөөд хаана ч тавьж хэрэглэж болдог.
Бүхээгний дээр байрлах усны саванд 180 л ус хийж хэрэглэнэ. Усны сав хар өнгөтэй тул нарны элчинд халж усыг хэсэг хугацааны дараа бүлээн болгодог.
Бохирын хоолойг бохир хадгалах савтай холбоно (бохир хадгалах сав дагалдахгүй) эсвэл бохир зайлуулах сувагруу чиглүүлж урсгана.
Усанд орох өрөө бат бөх хуванцар материалаар хийгдсэн, наранд өнгө нь гандахгүй, тоос шороо, борооны ус нэвтрэхгүй болно. Тээвэрлэхэд хөнгөн, угааж, цэвэрлэхэд хялбар. Бат бөх, эдэлгээ удаантай.
Усанд орох өрөөг:
-
гэр хороолол, зуслан, жуулчлалын бааз, тариалангийн талбай
-
олон нийтийг хамарсан спортын арга хэмжээ, гүйлт, марафон, авторали
-
барилга, агуулах, онцгой байдлын үеэд
-
хүүхдийн зуслан, арашаан сувилалд хэрэглэнэ.
Техникийн үзүүлэлт:
-
Жин: 85 кг
-
Хэмжээ (өндөр х өргөн х урт): 2,65 х 1,1 х 1,2 см
-
Цэвэр усны сав: 180 л