АВТОМАШИНЫ АККУМЛЯТОР,
Жорлонгийн систем
₮2,780,000₮
“Бохироо өөрөө шийдсэн” био00-ийн дотор системийг гэрт, олон нийтийн газар байрлуулж хэрэглэж болно. Систем нь жорлонгийн суултуур, угаалтуур, цэвэр усны сав, бохир хадгалах сав, шалаас бүрдэнэ. Энэхүү систем нь бие даасан ариун цэврийн өрөөний систем
Бохир уг био00-ийн бохир хадгалах саванд хадгалагдана. Бохирыг асгахад бохирын машин шаардлагагүй бөгөөд хэрэглэгч өөрөө бохирыг асгах боломжтой. Био00-д бохирын үнэр дарагч, задлагч бодис хэрэглэдэг тул бохир үнэргүй, цэхэр шингэн болсон байна.
Бохир харагдахгүй, бохирын үнэр үнэртэхгүй. Бохирыг нүхэн жорлон, муу усын нүх, септикт асгаж болно. Био бодистой бохирыг эдгээр газруудад асгахад нүхэн жорлон, септикийн үнэр дарагдаж, ялаа шумуулгүй болдог.
Хэрэв хэрэглэгч бохироо асгах боломжгүй байвал бохиртой савыг запас бохирын саваар сольж хэрэглэж болно (Запас бохирын савыг тусд нь зардаг).
Техникийн үзүүлэлт:
-
Бохирын сав: 75 литр
-
Угаалтуур: 19 литр
-
Шингэн саван: 3 литр
Ашиглах заавар:
1. Бие засахад:
-
Бохирын саванд био бодисыг устай хольж хийнэ.
-
Суултуурын хоёр талд байгаа цэвэр усны саванд ус хийнэ.
-
Бие зассахын өмнө суултуурын урд байрлах цагаан хөшүүргийг урагшаа зөөлөн татаж, бохирын савны амсрыг нээнэ.
-
Бие зассаны дараа суултуурын өмнө байрлах хар хөшүүргэ дээр хөлөөрөө дарж ус гойжуулна.
-
Цагаан хөшүүргийг буцааж түлхэн хуучин хэвэнд нь оруулж бохирын савны амсрыг хаана.
-
Угаалтуурын хажууд байрлах хар хөшүүргэ дээр хөлөөрөө дарж угаалтурын усыг гойжуулна.
2. Бохирыг асгахад:
1. Био00-ийн бохирын савыг татаж гаргах ховилын дотор талын цоожийг мултална. Дараа нь гадна талын хавхлагыг онгойлгож бохирын савыг татаж гаргана.
2. Бохирыг савыг дугуйгаар чирж бохир асгах газарт очино. Цагаан татуурга, шар хоолойн тагийг оролож болохгүй.
3. Шар товчлуур дээр зөөлөн дарж бохирын савны хийг гаргана. Улаан, ногоон заагч бохирын сав дүүрсэнийг заадаг. Улаан- бохирын сав дүүрсэн гэсэн үг. Бохирыг заавал бохирын сав дүүртэл хадгалах шаардлагагүй. Хэрэглэгч бохироо асгах хугацаагаа өөрөө зохицуулна.
4. Бохир асгах газарт очиод шар хошууг бохирын цооногруу чиглүүлж бохирын хоолойны тагийг авч бохирыг асгана. Бохироо асгасны дараа савыг усаар сайтар зайлна. Дараа нь бохирын савыг био бодистой усаар цэнэглэж, био00-ийг хэрэглэхэд бэлэн болгоно.