СЕПТИК,
ЭкоВак-1, Бохирын бие даасан септик систем
₮2,700,000₮
ЭкоВак-1 – бохирын бие даасан септик систем нь ус бага хэрэглэдэг, бохирыг өндөр хүчин чадалтай вакуум насосоор бохирын септик (бохирын сав)-руу оруулж цэвэршүүлдэг, боловсон суултууртай, орчин үеийн, эко, ухаалаг нойлын шийдэл юм.
Энэхүү бохирын системийг цэвэр, бохир усны холболтонд холбох хэрэггүй. Септикийг хөрсөнд булах хэрэггүй. Бохирын системийг дуртай газраа байрлуулж ашиглах боломжтой.
ЭкоВак-1 нойлыг жуулчны бааз, амралт, сувиллын газар, зуслан, гэр хороололд хэрэглэхэд тохиромжтой.
ЭкоВак-1 нойл нь боловсон нойлын суултуур, бохирын септик, бохир дамжуулах хоолой болон өндөр хүчин чадалтай вакуум насосоос бүрддэг.
Нойлын суултуур:
-
Суултуур доороо 40л-ийн усны нөөцийн савтай
-
250 кг-ын даацтай
-
Бат бөх хуванцар материалаар хийгдсэн
-
Ая тухтай, боловсон суултууртай
-
Усанд хэмнэлттэй, нэг удаа бие засахад 200-400гр ус хэрэглэдэг
-
Суултуур -0-10°С хүйтэнд халдаг
Бохирын септик (бохирын сав):
-
Септик бат бөх хуванцар материалаар хийгдсэн
-
Септикийг газарт булах хэрэггүй. Газар дээр байрлуулах эсвэл дотор байрлуулах боломжтой. Хэрэв дотор байрлуулах бол агааржуулалтын янданг гадагшаа гаргах хэрэгтэй
-
Септикээс бохирын үнэр үнэртэхгүй
-
Септик гадаа -10°С хүртэл хүйтэнд ажилладаг. Хэрэв септикийг -10°С-аас дээш хүйтний улиралд хэрэглэх бол дотор байрлуулах хэрэгтэй
-
Септикийн хэмжээ: 500л, 750л
ЭкоВак нойлын бохирыг тус нойлын бохирын шланкаар гадагшлуулах эсвэл бохирын машинаар соруулж болдог.
Ашиглалтын заавар:
Нойлыг анх хэрэглэхээс өмнө:
- Суултуурын усны нөөцийн саванд 40 л цэвэр ус хийнэ.
- Нойлыг цахилгаанд залгана.
Бие зассаны дараа:
- Нойлын суултуурын “Ус татах” товчийг дарна.







