ЗӨӨВРИЙН УГААЛТУУР,
Зөөврийн угаалтуур, 45 л
₮470,000₮
Зөөврийн угаалтуурт нь 45л ус, 5л шингэн саван ордог. Тус угаалтуурын хөлийн хөшүүргэ дээр дарж ус гоожуулж, гар, нүүр болон аяга таваг угааж болдог. Доороо том дугуйтай, бариултай тул зөөвөрхөд хөнгөн. Тосгуурын хэмжээ өргөн. Тосгуур бөглөөтэй тул тосгуурт ус тосч юм угааж болно.
✅Зөөврийн угаалтуурыг дотор эсвэл гадаа хэрэглэх бол бохирын савтай хамт хэрэглэхэд тохиромжтой. Бохирын савыг өөрсдөө өөр саваар орлуулж болно. Эсвэл тус брендийн 20л бохирын савыг хэрэглэж болно.
✅Зөөврийн угаалтуурыг модон жорлонд тавьж хэрэглэх бол бохирын савгүй хэрэглэнэ. Угаалтуурын бохир зайлуулах хоолойг модон жорлонгийн нүх руу унжуулна.
✅ Зөөврийн угаалтуурыг био нойлтой холбож хэрэглэж болдог.
✅ Угаалтуураас нэг даралтаар 220мл ус гойждог тул усанд хэмнэлттэй. 45л усаар 200 удаа угаах боломжтой.
Зөөврийн угаалтуур нь:
-
Угсардаг тул зай бага эзэлдэг
-
Том тосгууртай, нэгэн зэрэг олон зүйл угаах боломжтой
-
Тосгуур нь бөглөөтэй тул усанд хэмнэлттэй
-
Бариултай, доороо том дугуйтай тул зөөвөрлөхөд хялбар
-
Тосгуурын өндөрийг тохируулж болдог
-
Бат бөх зузаан хуванцраар хийсэн
-
Алчуур тогтоочтой
-
Бохирын сав, био нойлтой холбож болдог
- Аялал, зуслан, кемп, барилга, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр хэрэглэхэд тохиромжтой.
Техникийн үзүүлэлт:
-
Усны сав: 45л
-
Шингэн саван: 5л
-
Жин: 7,6кг
-
Хэмжээ: 42,5 х 35,5 х 64,5 см
- Угаалтуур 79см хүртэл сунадаг
Ашиглалтын заавар:
- Угаалтуурын дээд талын цооногт 45 л ус, 6 л шингэн саван хийнэ.
- Угаалтуурын бохирын хоолойг бохир хадгалах савтай холбоно.
- Угаалтуурын доор байрлах хар хөшүүргэ дээр хөлөөрөө дарж усыг гойжуулна.
Зөөврийн угаалтуурыг дараах бүтээгдэхүүнтэй хэрэглэвэл тохиромжтой:

Майхан-65,000₮
Био нойл (20 л) -296,000₮

Майхан- 65,000 ₮
Био нойл (24 л)- 745,000₮

Бохирын сав (25 л)- 132,000₮








