БОХИРЫН ҮНЭР ДАРАГЧ, ЗАДЛАГЧ БОДИС,
Бохирын үнэр дарагч, задлагч бодис /самарны үнэртэй/
₮40,000₮
"Экола" бодисыг зөөврийн био нойл, модон жорлон, септик, орон сууцны бохирын шугамд хэрэглэнэ.
Био бодисыг био нойлд хэрэглэх бол био бодисын хэмжээг био нойлын ашиглалтын заавраас харна уу. Хэрэв тус бодисыг модон жорлонд хэрэглэх бол 1л бодисыг 10л устай хольж, модон жорлонд тараан асгах хэрэгтэй. 1л "Экола" бодис 1 тонн бохирд ноогдоно. 1,5 сарын дараа модон жорлонд био бодисыг дахин хийж болно.
"Экола" бодис нь:
-
Бохирын үнэрийг дарж, ялзралын процессыг зогсоож, өт, микробыг устгана.
-
Модон жорлонг ариутгаж, ялаа, шумуулгүй болгоно.
-
Модон жорлонгийн лагийг шингэлж, бохир соруулах процессыг хөнгөвчилнө.
Био бодисын хадгалалт, тээвэрлэлт:
-
Био бодисыг сэрүүхэн, агааржуулагчтай газарт хадгална.
-
Био бодис өвөл хөлдөхөд бодисын чанар муудахгүй ч түүний хуванцар саванд тэлэлт үүсэж, сав хагарах магадлалтай. Био бодисыг +0 дээш температурт хадгална.
-
Био бодисыг 2 давхраас илүү давхарлан өрж болохгүй. Доод эгнээний сав ачаалал даахгүй байх магадлалтай.
-
Био бодисыг тээвэрлэхдээ шовх үзүүртэй зүйлээс хол байрлуулж, подоон дээр хөдөлгөөнгүй бэхэлж тээвэрлэнэ.
Аюулгүй ажиллагаа:
-
Био бодис хүний биен дээр асгарахад арьс, салстыг түлэхгүй, аллерги үүсгэхгүй. Хэрэв бодис арьс салстан дээр асгарвал усаар сайтар угаана.
-
Био бодисыг хүүхдээс хол байлгаж хэрэглэнэ.
-
Бодисын тунг хэтрүүлж болохгүй.
Химийн найрлага ба шинж чанар:
-
Найрлагадаа хлор, идэмхий хүчил, формальдегидийг агуулаагүй тул байгаль экологи, хүн, амьтанд хоргүй.
-
Хуванцар, резиний бүтээгдэхүүний өнгийг хувиргадаггүй, савны чанарт нь нөлөөлдөггүй, төмөр эдлэлийг зэврүүлдэггүй. Урвалд ордоггүй.
"Экола" бодисыг дараах модон жорлон, зөөврийн био нойл, хувинтай сандал, суултурт хэрэглэдэг:
Зөөврийн био нойлд
Модон жорлон, септик, орон сууцны нойлд
Хувинтай сандал, суултурт