ЖИЖИГ БИО НОЙЛ,
20л био нойл /шинэ загвар/
₮296,000₮
Зөөврийн био нойл нойлгүй газар бие засах боломжийг олгодог. Бохирын үнэр үнэртэхгүй (бага зэрэг ариутгалын бодис үнэртэнэ). Ялаа, шумуул цугларахгүй, дотор нь өт үрждэггүй.
Бохирыг асгахад бохир үнэргүй, цэхэр шингэн болсон байна.
Техникийн үзүүлэлт:
-
Жин: 5,3кг
-
Даац: 250кг
-
Бохирын сав: 20л
-
Хэмжээ (урт х өргөн х өндөр): 41 х 3,65 х 42 см
Ашиглалтын заавар:
1.Био нойлыг цэнэглэх:
-
Нойлын нүүрэн хэсэгт байрлах "Pull/TАT" гэсэн татуургыг зөөлөн татаж, бохирын савны амсрыг онгойлгоно.
-
Нойлын бохирын сав буюу нойлын доод талын савны амсраар 500гр ус, 150гр био бодис хийж, "Pull/TAT" татуургыг зөөлөн түлхэж, нойлын бохирын савны амсрыг хаана.
-
Нойлын усны сав буюу дээд талын савны буланд байрлах тагийг онгойлгож, 5л ус, 50гр био бодис хийнэ. Тагийг таглана.
2.Бие засахын өмнө:
-
Нойлын "Pull/TAT" татуургыг зөөлөн татаж, бохирын савыг онголгон бие засна.
3.Бие зассаны дараа:
-
Бие зассаны дараа суултуурын дээд буланд байрлах хөшүүргийг доош нь дарж усыг гоожуулна.
-
"Pull/TAT" татуургыг био нойл руу түлхэж, бохирын савыг хаана.
-
Био нойлд нойлын ус дуустал хэд хэдэн удаа бие засна.
3.Бохирыг асгахад:
-
Био нойлын "Pull/TAT" татуурга хаалттай эсэхийг шалгана. Татуургыг татаж болохгүй.
-
Био нойлын хоёр талын түгжээг мулталж, нойлын дээд, доод савыг салгана.
-
Бохирын сав буюу нойлын доод савны тагийг онгойлгож бохирыг нүхэн жорлон эсвэл бохир асгах зориулалтын газарт асгана.
-
Бохирын саванд "Экола" бодисыг устай хольж савыг 2 удаа зайлна.
4.Био нойлыг дахин цэнэглэх:
-
Бохирын савыг био бодисоор цэнэглэнэ.
Анхаарах зүйлс:
-
Био нойлыг био бодисгүйгээр хэрэглэж болохгүй.
-
Био нойлд цаас, ариун цэврийн хэрэглэл, хоол хүнс хийж болохгүй.
-
Бие засахаасаа өмнө "Pull/TAT" татуургыг татаж, бохирын савны амсрыг нээсний дараа бие засна.
Био нойлыг дараах тоноглолтой хэрэглэвэл тохиромжтой:
Угаалтуур - 169,000₮
Майхан - 65,000₮
Хуванцар бүхээг - 1,950.000₮
Cэндвичийн бүхээг - 1,500.000₮