ТОМ БИО НОЙЛ,
"Евростандарт" угаалтуургүй
₮3,750,000₮
Энэхүү био нойл нь цэвэр, бохир ус, цахилгааны холболт шаардахгүй, бие засах газар хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж шууд хэрэглэж болдог. Био нойлыг зуслан, жуулчны бааз, уурхай, хүүхдийн зуслан, олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ, барилга, задгай кафе г.м. газруудад хэрэглэнэ.
Био нойл нь нойлын суултуур, бохир хадгалах сав, халтирдаггүй шал, тоос шороо, ус нэвтэрдэггүй хуванцар кабин, гэрэл нэвтэрдэг дээвэр, цаас тогтоогчоос бүрдэнэ. Нойлын суурийн мод тусгай уусмалд чанагдсан тул өмхийрч ялзрахгүй, хорхой, шавж, оготно, хулгана үүрлэхгүй. Гэрэл нэвтэрдэг дээвэртэй тул дотроо саруулхан. Био нойлын өнгө наранд гандахгүй, угааж арчихад хялбар.
Энэ био нойлын бохир нь харагддаг. Нойлын бохирыг бохир сорох машинаар соруулна.
Ашиглалтын заавар:
Бохир хадгалах саванд 400-500 мл био бодисыг 2 л устай хольж хийнэ.
Бие зассаны дараа ус, био бодис хийхгүй.
Бохир соруулах:
Бохир хадгалах сав дүүрмэгц бохирыг бохирын машинаар соруулж, холбогдох цэвэрлэгээ, ариутгалыг хийнэ.
Био нойлыг био бодисоор цэнэглэнэ.
Техникийн үзүүлэлт:
·Жин: 90 кг, Бохирын сав: 250 л
·Хэмжээ: 1,2 х 1,1 х 2,4 м
Анхаарах зүйлс:
·Био нойлыг бохир задлагч бодисгүйгээр хэрэглэж болохгүй.
·Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хог хийхгүй.
·Зуны аагим халуунд био бодисын хэмжээг нэмж хэрэглэнэ.