card

Түрээсийн үнэ: Эхний өдөр: 650,000 төгрөг, хоёрдох өдрөөс эхлэн өдрийн 50,000 төгрөг.

Дээр дурдсан зардал дээр хэрэв био нойлын байршил (хот дотор 30км-ээс их бол) тээврийн зардал, бохирын үнэр дарагч, задлагч бодисны үнэ, нойлын цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг нэмэлт зардлууд нэмэгдэх магадлалтай.

Барьцаа: 1 сая төгрөг. Түрээсийн хугацаа дуусмагц барьцааг буцаан олгоно.

Бүрдүүлэх бичиг баримт: Хувь хүн түрээслэх бол иргэний үнэмлэх, байгууллага түрээслэх бол байгууллагын гэрчилгээ эсвэл хариуцаж буй ажилтны иргэний үнэмлэхний хуулбар  

Нойлын үйлчлэгч авах бол: өдрийн 80,000-120,000₮

 

  • Цахилгаан, цэвэр, бохир усны холболт хэрэггүй, бие засах газар хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж шууд хэрэглэж болдог нойл

  • Гэрэл нэвтэрдэг дээвэртэй тул дотроо саруулхан, халтирдаггүй шалтай, тоос шороо, ус нэвтэрдэггүй

  • Бохир харагдахгүй. Бохирыг нь бохирын машинаар соруулдаг

  • Бохирын сав: 220л, угаалтуур: 55л, жин 110кг  

  • Хэмжээ: 1,18 х 1,1 х 2,4 м

Био нойл дотор: Угаалтуур, шингэн савангийн хайрцаг, нойлын цаас тогтоогч, өлгүүр, цоож, яндан, хогны сав, нойлын цаас /1 ш/ байдаг.