card

 

Мөнхийн хүндлэл ХХК 17 жилийн туршлагатай, эко жорлонгийн ууган компани юм.

Бид төрөл бүрийн зөөврийн био нойл, жорлон, угаалтуур, душ, шээлтүүр, хогны сав, суултуур, септик, бохирын үнэр дарагч, задлагч бодис борлуулдаг бөгөөд "Үйлчлүүлэгчид цогц үйлчилгээ" үзүүлэх зарчмыг баримтлан ажилладаг. 

Бид бараа бүтээгдэхүүндээ чанарын баталгаа өгч, тэдгээрийн сэлбэг, хэрэгслийн нийлүүлэлт, засвар үйлчилгээнд анхаарал тавин ажилладаг.

Бид модон жорлонгийн суултуурыг 2008 онд, сэндвичэн модон жорлон болон өвлийн био нойлыг 2021 онд, модон жорлонгийн шээлтүүрийг 2023 онд тус тус зохион бүтээсэн бөгөөд одоог хүртэл өөрсдийн патентаар үйлдвэрлэж байна.      

Бид био нойлын худалдаа эрхлэхээс гадна олон нийтийн арга хэмжээний үеэр зөөврийн био нойл, усанд орох өрөө, том оврын шээлтүүр, угаалтуур, хогны саваар үйлчилгээ үзүүлдэг. Бид эдгээр био нойлын үйлчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, бохир сорох үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

Түүнчлэн бид өрөөний мөөгөнцөр, хөгц, микробыг устгагч кварцын гэрлүүд, хүнд ачааг өргөгч, буулгагч сэрээт по, автомашины төрөл бүрийн сэлбэг, аккумляторын худалдаа эрхэлдэг болно.