БОХИР ЗАДЛАГЧ БОДИС

30,000

Модон жорлон, муу ус, септик, төрөл бүрийн Био 00-иудын бохирыг задалж шингэн, бохирын үнэргүй, ялаа шумуулгүй болгогч бодис.  Энэхүү бодис нь бохирыг задлахаас гадна жорлон, муу усны нүхийг ариутгах зорилгоор хэрэглэдэг.

Хүний бие, амьтан, байгаль экологид хор нөлөөгүй. 

Бохир задлагч бодисыг усаар шингэлж хэрэглэдэг тул эдийн засгийн хэмнэлттэй. 

Хадгалалт ба тээвэрлэлт:

  • Бодисыг -10 + 40 хэмд хэрэглэнэ. Сүүдэр, сэрүүн, агааржуулагчтай газарт хадгална.
  • Бодис өвөл хөлдөхөд бодисны чанар муудахгүй ч түүний хуванцар саванд тэлэлт үүсэж, сав хагарах магадлалтай. Бодисыг +0 хэмээс дээш хадгалах нь зохимжтой.
  • Бодисыг тээвэрлэхдээ савны тагийг дээш нь харуулж тээвэрлэнэ.
  • Бодисыг тэвшин дээр өрөхдөө 2 давхараас илүү давхарлан өрж болохгүй. Доод эгнээний сав ачаалал даахгүй.
  • Хатуу, шовх үзүүртэй биет бохир задлах бодисны савны гадаргууг гэмтээж цоолох магадлалтай тул хатуу, шовх зүйлээс хол байлгана.
  • Бодисыг машинаар хол газар тээвэрлэхдээ подон дээр хөдөлгөөнгүй бэхлэж тээвэрлэнэ.

Аюулгүй ажиллагаа:

  • Бохир задлагч бодис хүний биен дээр асгархад арьс, салстыг түлэхгүй, аллерги үүсгэхгүй. 
  • Хэрэв бодис арьс салстан дээр асгарвал усаар сайтар угаана.
  • Бодсыг дотуур хэрэглэж болохгүй. 
  • Бодисыг хүүхдээс хол байлгаж хэрэглэнэ.
  • Бодисын тунг хэтрүүлж болохгүй.

Үйлчилгээ:

  • Модон жорлон, муу усны нүх, септик, Био 00-иудын үнэрийг агшин зуур дарна.
  • Ялзралыг процессыг зогсоож өт, микробыг устгана.
  • Жорлонг ялаа, шумуулгүй болгоно.
  • Жорлонгийн гадаргуу болон муу усны нүхийг ариутгана.
  • Модон жорлонгийн лагийг шингэлж бохир сорох ажлыг хөнгөвчилнө.

Химийн найрлага ба шинж чанар:

  • Найрлагандаа хлор, идэмхий хүчил, формальдегидийг агуулаагүй. 
  • Хуванцар, резинэн бүтээгдэхүүний өнгийг хувиргадаггүй, савны чанарт нь нөлөөлдөггүй; төмөр эдлэлийг зэврүүлдэггүй. Урвалд ордоггүй.