АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ

"Евростандарт" био жорлон, 250 литр

2,600,000

"Евростандарт" био жорлон нь цэвэр бохир ус, цахилгааны холболт шаардахгүй, бие засах газар хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж шууд хэрэглэж болдогоороо онцлоготой.

Био жорлонг:

  • зуслан, хөдөө хээр, аялал жуулчлалын бааз
  • олон нийтийг урлаг, спортын хамарсан арга хэмжээ
  • засвар, барилгын ажил, тариан талбай дээр
  • ил задгай кафе, худалдааны зах, хүүхдийн зуслан
  • агуулах, үйлдвэрийн байранд хэрэглэнэ.   

Ариун цэврийн өрөө нь дотроо төмөр цаас тогтоогч, толь, төмөр өлгүүр, дотор түгжээ, хальтирдаггүй шал, яндан, гадна цоож тогтоох нүхтэй.

Техникийн үзүүлэлт:

  • Өөрийн жин: 90 кг
  • Хэмжээ (урт х өргөн х өндөр): 110 х 120 х 220 м
  • Бохирын сав: 250 литр (ойрл. 400 удаа бие засна)
  • Өнгөө алдахгүй, үнэр шингэхгүй
  • Зөөвөрлөхөд хөнгөн
  • Суурилуулахад хялбар
  • Гэрэл нэвтэрдэг дээвэртэй
  • Хальтирдаггүй шалтай
  • Суурийн мод нь ялзралаас хамгаалагдсан уусмалаар бүрэгдсэн тул ялзрахгүй, огтоно, хорхой шавьж үүрлэхгүй
  • Бохир задлагч, үнэр дарагч бодис хэрэглэдэг тул бохирын үнэр үнэртэхгүй, өт үржихгүй, ялаа, шумуул цугларахгүй, ялаа, шумуул дайжина 
  • Бат бөх, эдэлгээ удаантай
  • Суултуур нь 200 кг жин даана

Ашиглалтын заавар:  

  • Бохирын саванд 250 мл бохир задлагч, үнэр дарагч бодисыг 10 литр устай хольж хийнэ (зууны аагим халуунд 350-400 мл бохир задлагч бодисыг хийнэ).
  • Бие зассаны дараа ус, бохир задлагч бодис болон элдэв бүтээгдэхүүн хийхгүй.  

Бохир соруулах:

  • Био 00-ыг бохирын машинаар соруулна. 
  • Бохирын саванд 10 литр ус, 50 мл бохир задлагч бодис хийж бохирын савыг тусгай шүршигчээр угааж соруулна.  
  • Бохирын саванд дахин ус хийж бохирыг соруулна.
  • Био 00-ийг бохир хадгалах савыг био бодисоор цэнэглэнэ.

Анхаарах зүйлс:

  • Био 00-ийг бохир задлагч бодисгүйгээр хэрэглэж болохгүй.
  • Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хог хийхийг хориглоно.
  • Зуны аагим халуунд бохир задлагч, үнэр дарагч бодисыг нэмж хэрэглэж болно.
  • Био 00-ийн бохир хадгалах саван дахь бохир өвөл -10 хэмд хөлдөх тул ариун цэврийн өрөөг өвлийн улиралд дулаан байр, пүнзэнд тавьж хэрэглэж болно (Өвлийн улиралд ариун цэврийн өрөөний кабин хөлдөхгүй, харин  доторх бохир хөлдөнө).