Зөөврийн ариун цэврийн өрөө

"БОХИРЫН МАШИН ХЭРЭГЛЭДЭГГҮЙ" АЦӨ

3,500,000

 "БОХИРЫН МАШИН ХЭРЭГЛЭДЭГГҮЙ" ЗӨӨВРИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ

БОХИРЫН САВЫГ НЬ СОЛЬЖ БОЛДОГООРОО ОНЦЛОГ ЮМ!

Зөөрийн ариун цэврийн өрөө нь хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж, хэрэглэж болдог. Цэвэр бохир ус, цахилгааны холболт хэрэггүй. Нүх ухах шаардлагагүй.

Аялал жуулчлалын бааз, зуслан, гэр хороолол, хотын гудамж, ил задгай кафе баар, парк, соёл, спортын арга хэмжээ, барилгын ажил, уул уурхайд хэрэглэнэ.   

Ариун цэврийн өрөөний бохирыг бохирын машинаар сорох шаардлалгүй. Хэрэглэгчид өөрсдөө бохирыг асгах эсвэл запас бохирын сав хэрэглэх боломжтой.

Бохирын саванд тусгай бохир задлагч, үнэр даргагч бодис хэрэглэдэг тул бохирын үнэр үнэртэхгүй, бохир цайвар шингэн ус болно.  

Ариун цэврийн өрөөнд гар угаалтуур, шингэн савангийн сав, өлгүүр, ариун цэврийн цаас тогтоогч, түгжээтэй тул ая тухтай бие засах боломжийг олгодог.

Үзүүлэлт:

  • Цэвэр,бохир усны, цахилгааны холболт хэрэггүй. Нүх ухах шаардлагагүй.
  • Бохирын үнэр үнэртэхгүй. Ялаа, шумуул цуглахгүй, өт үржихгүй. 
  • Жин - 85 кг.
  • Хэмжээ урт х өргөн х өндөр - 115 х115 см х 247 
  • Бохирын савны хэмжээ: 75 литр (130 удаа бие засна). Үүнд 100 мл бохир задлах бодис хэрэглэнэ. Аагим халуун өдөр 200-250 мл бохир задлагч бодис хэрэглэнэ.  
  • Цэвэр усны савны хэмжээ: 145 литр
  • Шингэн  саван : 3 литр

Ашиглалтын заавар:

Цэнэглэлт:

  1. Бохир хадгалах савны "Pull/Тат" хөшүүргийг урагшаа зөөлөн татаж бохирын  савны амсрыг нээнэ.
  2. Бохирын саванд 2 литр ус, 100 мл бохир задлагч, үнэр даргагч бодисыг хийнэ (аагим халуунд 200-250мл бодис хийнэ).
  3. Жорлонгийн суултуурын хоёр талд байгаа цэвэр усны савнуудад тус бүр 19 литр, суултуурын тагны ард байгаа нүхэнд 10 литр цэвэр усыг тус, тус хийнэ. Гар угаалтууранд мөн цэвэр ус хийнэ. 
  4. 3 литр шингэн саванг савангийн саванд хийнэ.

Био жорлонг ашиглахад:

  1. "Pull/Тат" татуургыг татаж бохирын савны амсрыг онгойлгож бие засна.
  2. Бие зассаны дараа шалан дээр байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж жорлонгийн усыг татна.
  3. "Pull/Тат" татуургыг түлхэж бохирын савны амсрыг хаана.
  4. Угаалтуурын доор байрлах хар гишгүүрийг хөлөөрөө дарж, угаалтуурын усыг хэрэглэнэ. 

Бохирын савыг суллах:

  1. Бохирын савны бохирын хэмжээ заагчийн өнгө шар өнгөтэй болвол бохирын савыг суллана. Гэхдээ бохирын савыг заавалчгүй бохироор бүрэн дүүргэх шаардлагагүй. Хэрэглэгч өөрөө хүссэн үеэдээ бохироо асгах боломжтой.
  2. "Pull/Тат" татуургыг татаж болохгүй, бохирын савны амсар бүрэн хаагдасныг шалгана.
  3. Ариун цэврийн өрөөний доод хананд байрлах бохирын савыг татаж гаргадаг нүхний дотор талын түгжээг мултална.
  4. Бохирын савыг гадна талаас нь тусгай зориулалтын нүхээр нь татаж гаргана.
  5. Бохирын савыг бариулаас нь бариад дугуйгаар нь чирж бохир асгах газарт очино.
  6. Бохирын савны улбар шар хоолойг бохир асгах нүхрүү чиглүүлэн тагийг нь авна. Бохирыг асгана. Бохир цайвар шингэн, бохирын үнэргүй шингэн болсон байна (шаардлагатай тохиолдолд бохир задлагч, үнэр дарагч бодисны хэмжээг нэмж болно).
  7. Бохирын савны улбар шар хоолойг таглаад эхний байрлалд нь оруулна.
  8. Бохирын савны улбар шар хоолойн хажууд байгаа цагаан тагийг онгойлгоод цэвэр ус хийж бохирын савыг зайлж цэвэрлэнэ.
  9. Бохирын саванд 2 литр цэвэр ус, 100 мл бохир задлах бодисыг хийж, бохирын савыг цэнэглэнэ. 

Анхаарах зүйлс:

  1. Бохирын саванд ариун цэврийн хэрэглэл, элдэв хоол хүнс, хаягдал хог хийхийг хориглоно.
  2. Зуны аагим халуунд бохирын саванд 200-250 мл бохир задлагч, үнэр дарагч бодисыг хийнэ.
  3. Био жорлонг бохир задлагч бодисгүйгээр хэрэглэж болохгүй.
  4. Угсарсан ариун цэврийн өрөөг дахин задалж, угсарч болохгүй.
  5. Хүйтний улиралд ариун цэврийн өрөөг угсрахгүй.