Зөөврийн ариун цэврийн өрөө

"УГААЛТУУРГҮЙ" АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ

3,500,000

“УГААЛТУУРГҮЙ” ЗӨӨВРИЙН АРИУН ЦЭВРИЙН  ӨРӨӨ

Бохирын савны хэмжээ - 190 литр

Зөөврийн ариун цэврийн өрөөг бие засах газар хаана хэрэгтэй байна тэнд байрлуулж, хэрэглэж болдогоороо онцлоготой юм. Цэвэр бохир усны холболт, цахилгаан шаардадгүй, бие даасан өрөө юм.

Зөөвөрлөхөд хөнгөн (2 хүн өргөх боломжтой), угааж цэвэрлэхэд хялбар.  

Олон нийтийн газар, соёл, спортын төрөл бүрийн арга хэмжээнүүд, жуулчны бааз, хотын гудамж, ил задгай кафе, парк, зуслан, гэр хороолол, барилга, уул уурхай, хурим найрын үеэр хэрэглэж болно.

Ариун цэврийн өрөө нь дотроо толь, өлгүүр, ариун цэврийн  цаас тогтоогч, түгжээтэй тул ая тухтай бие засах боломжийг олгоно.   

Зөөврийн ариун цэврийн өрөөг бохирын машинаар соруулах эсвэл цэвэр бохир ус эсвэл шугаманд холбож болно.

 Үзүүлэлт:

  • Цэвэр бохир ус болон цахилгааны холболт хэрэггүй. Нүх ухах шаардлагагүй.
  • Цэвэр бохирын холболт, шугаманд холбож болно.
  • Ялаа, шумуул цугладаггүй, өт үрждэггүй.
  • Бохирын үнэр үнэртдэггүй.
  • Бохир  харагдахгүй.
  • Жин - 85 кг
  • Угаалтуур – 50 л
  • Хэмжээ (урт х өргөн х өндөр) – 110 м х 110 м х 230 м
  • Бохирын савны хэмжээ – 190 литр (300 удаа бие засна)
  • 300 удаа бие засахад 250 мл бохир задлах бодисыг устай хольж хэрэглэнэ (зуны аагим халуунд 350-450 мл бохир задлах бодисыг устай хольж хэрэглэнэ).
  • Ашиглалтын хугацаа - 10 жилээс дээш.

Ашиглалтын заавар:

Цэнэглэлт:

Жорлонгийн суултуурын тагийг өргөж, тусгай төмрөөр нь тулан тагийг онгорхой байлгана.

Бохирын саванд 6 литр ус, 250 мл бохир задлагч, үнэр даргагч бодисыг хийнэ (аагим халуунд 350-450 мл бодис хийнэ).