card
БИО ЖОРЛОН

“Ухаалаг” Био00-жижиг

1,950,000

Нүхэн жорлонг 100% халах “Ухаалаг” био00.

  • Доор нь нүх ухах шаардлагагүй
  • Бохирын шугам хэрэггүй
  • Биободис өтгөнийг задалж, хий болгож агааржуулалтын яндангаар гадагшлуулдаг
  • Шээс үнэргүй ус болдог (зөвхөн шээсийг асгадаг)
  • Ус хэрэглэдэггүй
  • Аюулгүй, ая тухтай

“Ухаалаг” био00-ийн биободис өтгөнийг 15 минутны дотор задалж хий болгодог бөгөөд хий агааржуулалтын яндангаар гадагшилдаг. Агааржуулалтын янданг гэрийн хаяа, хатавч эсвэл яндан гаргах тусгай нүхээр гадагш гаргах хэрэгтэй.

Шээс тусгай гуурсаар дамжин шингэн цуглуулах саванд ордог бөгөөд үнэргүй шингэн болдог. Сав дүүрмэгц шингэнийг асгах хэрэгтэй.     

“Ухаалаг” био00 цахилгаанаар ажилладаг бөгөөд био00 45°С хүртэл халдаг. Хэрэв био00-ийн хэм буурвал  био00 өөрөө автоматаар асч, 45°С хүртэл халдаг байна. Халуун хэмд биободис идэвхжиж, өтгөнийг задалж, хий болгодог. Био00-ийн цахилгааны зарцуулалт бага бөгөөд өдөрт 60₮ гардаг болно.

Энэхүү био00-ийг хэрэглэхээс өмнө ганцхан удаа 3 кг зориулалтын үртэсийг биободисын хамт био00-д хийдэг. Мөн үртсэн дээр маш бага хэмжээний ус хийж, үртсийг үл ялиг чиглэдэг. Дараа нь жилийн турш ямарч үртэс, бодис хийхгүй болно.

“Ухаалаг” био00-ийг гэр хороолол, зуслан, аялал жуулчлалын бааз зэрэг 00 хаана хэрэгтэй байна тэнд тавьж, шууд хэрэглэхэд тохиромжтой. Бие зассаны дараа 00-д ямар ч ус, үртэс, бодис хийхгүй, 00-ийг угаахгүй, бохирыг нь бохирын машинаар соруулах эсвэл асгахгүй.

“Ухаалаг” био00 жорлонгийн асуудлыг шийдэх хамгийн төгс жорлон!!!.    

Энэ био00 3-5 ам бүлтэй айлд илүү тохиромжтой.

Ашиглалтын заавар:

  • Агааржуулалтын янданг гадагш гаргана.
  • Био00-д зориулалтын үртэс, биободис хийнэ. Үртсэн дээр жаахан ус хийж, үртсийг үл ялиг чиглэнэ.
  • Био00-ийг цахилгаанд холбоно.
  • Бие зассаны дараа ямарч бодис, үртэс хийхгүй бөгөөд жорлонгийн суултуурын тагийг хааж, улаан товчлуурыг дарна.