БИО ЖОРЛОН

"Бохирын савыг нь солилдог" био 00

530,000

"Бохирын савыг нь солидог" био жорлон цэвэр бохир ус, цахилгааны холболт шаардадгүй.  

Био жорлонд ялаа, шумуул цугларахгүй, өт үрждэггүй, бохирын үнэр үнэртэхгүй тул хаана ч ая тухтай бие засах боломжийг олгодог.  

Био жорлонгийн бохирын савыг нь шинэ бохирын саваар сольж болдог тул цаг хугацаа хэмнэх, олон хүн бие засах боломжийг олгодог. Бохирын сав бага зай эзэлдэг тул дээр дээрээс нь хурааж байгаад нэг доор бохироо суллах боломжтой. 

Зөөврийн био жорлонг ам бүл олуулаа гэр бүл, цэцэрлэг, эмнэлэг, зуслан, агуулах, барилга, засварын ажлын үеэр хэрэглэхэд тохиромжтой. Мөн аялал, зугаалгаар авч явахад тохиромжтой.

Био жорлонгийн суудлын хэмжээ бусад био жорлонгуудаас арай том тул биеийн жин ихтэй хүмүүст илүү тохиромжтой.

Техникийн үзүүлэлт:

  • Бохирын сав: 24 литр
  • Цэвэр усны сав: 17 литр
  • Өөрийн жин: 9,8 кг
  • 250 кг жинг даана.
  • Хэмжээ: 530 х 395 х 480
  • Сууж бие засахад ая тухтай

 Био 00-ийн цэнэглэлт:

  • Био жорлонгийн нүүрэн талд байрлах цагаан татуургыг өөр рүүгээ татаж бохирын савны амсрыг онгойлгоно. Бохирын саванд 2 литр цэвэр ус, 45 мл бохир задлах бодис (бодисын тагаар 3 удаа)-ыг хийж татуургыг хуучин байрлалд нь оруулан бохирын савыг хаана.
  • Био жорлонгийн дээд талд байрлах тагийг онгойлгож, 15 л цэвэр ус, 15 мл бохир задлагч бодисыг хийнэ. Тагийг таглана.

Био 00-ийг ашиглах: 

  • Био жорлонгийн нүүрэн талд байрлах цагаан татуургыг татаж, бохирын савны амсрыг онголгон бие засна.
  • Бие зассаны дараа био жорлонгийн зүүн дээд буланд байгаа цагаан хөшүүргийг доош нь дарж усыг гойжуулна.
  • Цагаан татуургыг хуучин байрлалд нь оруулж, бохирын савны амсарыг хаана.

Бохирыг суллах:

  • Био жорлонгийн цагаан татуурга хаалттай эсэхийг шалгана. Татуургыг татаж болохгүй.
  • Био жорлонгийн ар талаас бохирын савыг зөөлөн татаж гаргана. 
  • Бохирын савны шар хоолойн тагийг онгойлгон бохирыг муу усны нүх, нүхэн жорлон, септик зэрэг бохир асгах зориулалттай газарт асгана. Био жорлон бохир задлагч бодис хэрэглэдэг тул бохир үнэргүй, цэхэр шингэн болсон байна.
  • Бохирын саванд цэвэр ус хийж бохирын савыг усаар зайлна.
  • Бохирын савыг бохирын үнэр дарагч, бохир задлагч бодисоор цэнэглэнэ.

Анхаарах зүйлс:

  • Био жорлонг бохир задлагч бодисгүйгээр хэрэглэж болохгүй
  • Био жорлонд цаас, ариун цэврийн хэрэглэл, хоол хүнс хийж болохгүй.
  • Бие засахаасаа өмнө татуургыг татаж, бохирын савыг нээсний дараа бие засна.

Био 00-ийг запас бохир хадгалах саваар тоноглож болно.