Модон жорлонгийн суултуур

МОДОН ЖОРЛОНГИЙН СУУЛТУУР

79,000

Гэр хороолол, зуслангийн модон жорлонд зориулсан суултуур нь модон жорлонд ая тухтай, аюулгүй бие засахад зориулагдсан бүтээгдэхүүн. Өвөл хөлдөхгүй, 200 кг жин даана. Зөөвөрлөхөд хөнгөн хялбар. Модон жорлонд суурилуулахад амархан. Угааж арчихад амархан. Өнгөө алдахгүй. Суултуурын конус бөгөөд суурь нь хөндий тул бохир наалдахгүй, үсрэхгүй. 

Үзүүлэлт:

  • Суултуурын жин 4,5 кг.
  • 200 кг жинг даана
  • Өвөл хөлдөхгүй, хагарахгүй.
  • Ашиглалтын хугацаа 10 жилээс дээш.

Модон жорлонд суурилуулах:

Модон жорлонгийн хүн сууж бие засдаг банзан дээр суултуурыг байрлуулж суултуурын 4 өнцөгийг шуруупээр үднэ /зориулалтын 4 нүх бий, 4 шуруп дагалдана/

Анхаарах:

Гадуур дуураймал модон жорлонгийн суултуур зарагдаж байна. Манай компаний суултуур зүүн доод буландаа "Био 00" гэсэн хуванцар логотой болно. 

Иж бүрдэл:

  • Суултуурын эх бие
  • Суултуурын таг
  • 4 шурууп